Thursday, November 01, 2012

ХОЁР НАРТАЙ ЦЭЦЭЭ ГҮН


Өнөөдөр намаржин бодсон нэг ажлаа амжууллаа. Тэр маань Цэцээ гүн оргил дээр гарах. Гэнэт өнөөдөр гарах болсон бас нэг шалтгаан бол цаг агаар.
Өнөөдөр +6oC буюу энэ жилийн хамгийн сүүлийн дулаахан өдөр болох бололтой. Утасны маань цаг агаарын мэдээгээр Бямбад бүр хүйтэн болох юм байх. 

Ингээд хамгийн дөт зам болох Төрхурхаар өгсөх замыг сонгоод өглөө 10:00-д хөдөллөө.
Төр хурхын амаар машин явж болохгүй болтол яваад Цэцээ гүн рүү алхах жимд оров. Жимийг өгсөх замд улаан дарцагаар, буух замд хөх дарцагаар тэмдэглэсэн байлаа. Иймд анх удаа явж байгаа хүмүүс ч төөрөхөөргүй юм байна.

Бас замд чинь 100м тутамд нэг ийм дугаартай мод таарна. Холтсыг нь гэмтээн байж дугаарласан нь харин хэр оновчтой санаа вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч насны минь тоотой мод анхаарал татлаа.
Замд хэсэг амрах зуур. Өнөөдөр үнэхээр намрын налгар өдөр байлаа.


Оргил хүрэх замд Богд уулын орой дээр энэ уужим зай гарч ирвэл оргил нэлээд ойртжээ гэсэн үг.
Оргил дээр ийм нэгэн самбар байрлуулжээ. Шүлэг нь таалагдлаа. Самбар нь ч айхтар гоё хийцтэй эд биш ч бага сага мэдээлэл өгөх юм байна.
Оргил дээрээс авсан бас нэгэн 360 градус панарома зураг.
Буцах замд нар хэвийж эхлэв. Машин дээрээ эргэж ирэхэд 17:05 болж байлаа. УБ-т зүүн 4 зам дээр ирэхэд 17:40 болж байв. Нэг өдрийг ийнхүү хийморио сэргээхэд зарцуулчихлаа.