Saturday, December 25, 2010

Хөдөөний айлын тавган антенд газардуулга хэрэгтэй юу?

Нэгэн уншигч ийнхүү асуужээ. Мөн миний бичсэн газардуулгын тухай бичлэгийг эрээд олсонгүй гэсэн. Линкийг нь энд тавьлаа. http://otgoo68.blogspot.com/2007/12/blog-post_11.html
Уг нь их зөв асуулт байна. Гэхдээ хөдөөний айл нүүж суух бүртээ метр орчим гүн нүх ухаад, 100-200 литрийн төмөр торх (манайхан поошиг-бочка гэдэг) булаад газардуулга хийгээд байх нь хүндрэлтэй юм л даа. Мөн газардуулга хийсэн байлаа гээд харин ч тавган антен дээр аянга буучихвал антен байтугай гэр орон, гэрт байгаа хүн ч аюулд өртөнө. Африкийн нэгэн ядуухан улсад болсон явдал байдаг. Тухайн нутаг нь маш их бороо ордог, уулархаг нутаг юм байна. Хүн ам нь нэлээд бүдүүлэгдүү, сүрлэн дээвэртэй шавар оромжинд амьдардаг. Гал тогоондоо мөн л шавар сав суулга хэрэглэдэг аж. Шавар чулуугаар хийсэн зуухархуу юманд гал түлж хоол ундаа бэлддэг гэнэ. Харин техник технологийн хөгжлийг дагаад цөөн хэдэн айл төмөр зуух, төмөр тогоо шанага хэрэглэвэл баян айлд тооцогдоно. Тэгээд ч нутгийнхан баяжих аминд цөвтэй, удахгүй бурханы гэсгээл хүртэнэ хэмээн ихэд айцгаана. Түүнийг нь батлах мэт өнөөх "баян" айлын гал тогооны шавар урцанд аянга бууна. Ингээд тухайн улсын засгийн газраас НҮБ-д үүний учир шалтгааныг олж өгөөч гэж хүсэлт тавьжээ. Ингээд Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд очиж судлаад газарт шигтгэж суулгасан төмөр зуух, төмөр тогоо шанага аянганы газардуулга болоод байсныг тогтоосон байна. Тэгээд сайн чанарын шилэн болон шавар тогоо хэрэглэж байхыг зөвлөөд буцацгаасан гэнэ лээ.
Тэгэхээр миний бодоход тавган антеныг төмөр бус модон шонд, мөн гэрийн хананаас өндөргүй хэмжээнд бэхлэвэл зохих байх гэж бодож байна. Түүнээс гадна аянга цахилгаантай бороо орж байх үед цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахгүй байх хэрэгтэй болов уу. Гар утсаар ярих ч аюултай гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ гар утсаар ярьж байгаад аянганд ниргүүлсэн яг таг баримт мэдэхгүй юм. Гэвч гар утас маш хүчтэй цахилгаан соронзон долгион цацруулдаг учир агаарт нөлөөлж аянга татахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

4 Comments:

At 2:48 PM , Blogger Khosbayar said...

сайн байна уу?

бичлэгийг чинь сонирхлоо, модон шонд суурилиулбал харин хүлээн авагч, тв зэргээ шатаах байх гэж бодож байна, үүрээр бороо ороод аянга буулаа гэхэд...

харин зэс гадас 30-40см газарт шаадаг гэж сонссон, антеннтайгаа холбоод... тэр нь гайгүй шийдэл болов уу?

Таны бодол?

 
At 2:50 PM , Blogger Khosbayar said...

нөгөө талаар тавган антенн дээр аянга буухаасаа илүү гэрийн яндан дээр буухгүй юу? миний анзаарснаар антенн голдуу яндангаас доор байрлалтай байсан шиг.

 
At 2:59 PM , Blogger Бат-Отгон said...

Хосбаярт: Аянга хэдий хэр гүйдэл гүйлгэдэг талаар төсөөлөл байхгүй юмаадаа. Хэрэв тавган антенн дээр чинь аянга буувал газардуулгатай байлаа гээд антенн ТВ чинь бүтэн үлдэхгүй шүү дээ. Тийм учраас газардуулж аянга татагч болгож байснаас газардуулаагүй нь өлзийтэй. Аянганы хүчдэл 1-2Гегавольт, гүйдэл нь хэдэн арваас хэдэн зуун килоампер хүрнэ. Ийм гүйдэлтэй аянганд ниргүүлсэн тавган антенн, ТВ байтугай 4-5 ханатай гэрээс юу ч үлдэхгүй. Гэрийн яндан дээр аянга буусан айл хэр олон байдагийг би мэдэхгүй юм. Буувал сүйд болох л байх даа. Зуухаа газардуулгатай холбож байна гэж дуулаагүй.

 
At 2:51 PM , Blogger luvsandorj enkhtur said...

болсон явдал. 2010.06.19. Завхан аймаг. Тосонцэнгэл сум. зусланд гарсан иргэн Ч-ийн гэрт 1600 цагийн үед яндангаар нь дамжин аянга буужээ. Зуух нь машины обуд төмөр дээр байрлуулсан байсан тул хүний амь нас эрсдээгүй байна. Гэрт орон дээр хөл нүцгэн сууж байсан 5 хүн хойш шидэгдэн хөл, толгойдоо түр зуурын гэмтэл авчээ. ийм тохиолдол нилээн хэд байдаг.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home