Saturday, December 25, 2010

Хөдөөний айлын тавган антенд газардуулга хэрэгтэй юу?

Нэгэн уншигч ийнхүү асуужээ. Мөн миний бичсэн газардуулгын тухай бичлэгийг эрээд олсонгүй гэсэн. Линкийг нь энд тавьлаа. http://otgoo68.blogspot.com/2007/12/blog-post_11.html
Уг нь их зөв асуулт байна. Гэхдээ хөдөөний айл нүүж суух бүртээ метр орчим гүн нүх ухаад, 100-200 литрийн төмөр торх (манайхан поошиг-бочка гэдэг) булаад газардуулга хийгээд байх нь хүндрэлтэй юм л даа. Мөн газардуулга хийсэн байлаа гээд харин ч тавган антен дээр аянга буучихвал антен байтугай гэр орон, гэрт байгаа хүн ч аюулд өртөнө. Африкийн нэгэн ядуухан улсад болсон явдал байдаг. Тухайн нутаг нь маш их бороо ордог, уулархаг нутаг юм байна. Хүн ам нь нэлээд бүдүүлэгдүү, сүрлэн дээвэртэй шавар оромжинд амьдардаг. Гал тогоондоо мөн л шавар сав суулга хэрэглэдэг аж. Шавар чулуугаар хийсэн зуухархуу юманд гал түлж хоол ундаа бэлддэг гэнэ. Харин техник технологийн хөгжлийг дагаад цөөн хэдэн айл төмөр зуух, төмөр тогоо шанага хэрэглэвэл баян айлд тооцогдоно. Тэгээд ч нутгийнхан баяжих аминд цөвтэй, удахгүй бурханы гэсгээл хүртэнэ хэмээн ихэд айцгаана. Түүнийг нь батлах мэт өнөөх "баян" айлын гал тогооны шавар урцанд аянга бууна. Ингээд тухайн улсын засгийн газраас НҮБ-д үүний учир шалтгааныг олж өгөөч гэж хүсэлт тавьжээ. Ингээд Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд очиж судлаад газарт шигтгэж суулгасан төмөр зуух, төмөр тогоо шанага аянганы газардуулга болоод байсныг тогтоосон байна. Тэгээд сайн чанарын шилэн болон шавар тогоо хэрэглэж байхыг зөвлөөд буцацгаасан гэнэ лээ.
Тэгэхээр миний бодоход тавган антеныг төмөр бус модон шонд, мөн гэрийн хананаас өндөргүй хэмжээнд бэхлэвэл зохих байх гэж бодож байна. Түүнээс гадна аянга цахилгаантай бороо орж байх үед цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахгүй байх хэрэгтэй болов уу. Гар утсаар ярих ч аюултай гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ гар утсаар ярьж байгаад аянганд ниргүүлсэн яг таг баримт мэдэхгүй юм. Гэвч гар утас маш хүчтэй цахилгаан соронзон долгион цацруулдаг учир агаарт нөлөөлж аянга татахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

Thursday, December 23, 2010

Сүхбаатарын хөшөө

Хөөрхий муу жанжны хөшөө ингээд сүүлгүй, хугархай хөлтэй "Ухаа халтар" морьтой нэгэн аж ахуйн хашааны буланд, бас болоогүй ээ хийморьтой эр гэсэндээ гараа өргөөстэй байж байдаг юм байна.
Би энэ Сүхийн хөшөөг хүрэлдэж мөнгө "хусах" санааг гаргасан Хүрлүүдыг сүхдэмээр санагдаад байнаа. Нэг сонинд ийм нийтлэл гарч байсан даа саяхан. Юм хөгжсөн орчин үед хөшөөг ингэж буулгаж эвдэлгүйгээр дижитал зургаар нь хүрэл хөшөөг хийчихэж болох шүү дээ. Тэгээд бэлэн болохоор нь авчраад дор нь сольчихно л биз. Тэр үед харин энэ шавар хөшөөгөө чимээгүйхэн л бутлаад хаяна биз дээ. Яасан толгой нь ажилладаггүй малуудаар дүүрчихсэн улс вэ энэ Монгол... Одоо аягүй бол нөгөө хүрлээр хийсэн хөшөө нь Хөх хот руу андуурч ачигдаад тэнд сүндэрлэжээ. Улаанбаатар Өвөрмонгол руу нүүжээ гээд дэлхий даяар онигоонд орно доо.

Labels: