Thursday, March 11, 2010

Солонгос хөргөгч Монголд ажиллуулах

Энд нэгэн уншигчийн хүсэлтээр Солонгос улсад дотооддоо зориулж үйлдвэрлэсэн хөргөгч Монголд яагаад ажилладаггүй болохыг тайлбарлая.
Солонгос улсын цахилгаан хангамжийн стандарт бол 220Вольт хүчдэлтэй, 60Гц давтамжтай байдаг. Хүчдэл нь манай улсынхтай адилхан боловч манай давтамж 50Гц байдаг. Тодруулбал Солонгосын цахилгаан станцын генератор нэг секундэд 60 эргэдэг, манайх 50 эргэдэг гэсэн үг.
Давтамжийн энэхүү зөрүү нь ихэнх цахилгаан төхөөрөмжид төдийлөн мэдрэгдэхгүй боловч цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжүүдэд ялгаа гардаг. Өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүрийн эргэлт нь энэхүү давтамжаас хамаардаг гэсэн үг. Тэгэхээр 60Гц давтамжтай хүчдэлд зориулсан хөдөлгүүр 50Гц давтамжид эргэхгүй гацах, эргэсэн ч маш их ачаалал авч улмаар эвдэрдэг.
Тэгэхээр хувьсах хүчдлийн хөдөлгүүрийн зарим үзүүлэлтийг жагсаавал:
1. Эргэлтийн хурд давтамжаас шууд хамаарна
2. Хөдөлгүүрийн өөрийгөө хөргөх чадвар эргэлтийн хурдаас шууд хамаарна
3. Хөдөлгүүрийн хэрэглэх гүйдэл (V/f) хүчдэл/давтамжийн харьцаагаар илэрхийлэгдэнэ
4. Хөдөлгүүр удааширвал гэдрэг цахилгаан хөдөлгөгч хүч багасана
5. Гэдрэг Ц.Х.Х буурвал хөдөлгүүрээр гүйх гүйдэл ихсэнэ
Хэрэв Солонгос хөргөгч Монголд авчирч залгавал:
1. Хөдөлгүүрийн эргэх хурд багасна.
2. Эргэх хурд багасвал хөдөлгүүр халж эхлэнэ
3. Давтамж буурвал хөдөлгүүрийн гүйдэл ихсэнэ. Энэ нь улам халах нөхцөл болно
4. Хэрэв хөдөлгүүрт механик ачаалал ихэсвэл хөдөлгүүр удааширч гэдрэг Ц.Х.Х буурна. Ингэснээр хөдөлгүүрээр улам их гүйдэл гүйж хөдөлгүүр их чадал гарган ажиллана. Гэтэл давтамж буурвал хөдөлгүүрийн хурд ачааллаас биш давтамжаас болж бууран хуурмаг ачаалал үүсч хөдөлгүүр илүү их чадлаар ажиллана.
Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалж 50Гц-д залгасан 60Гц-ийн хөдөлгүүр хэт ачаалал авч улмаар эвдэрнэ.
Солонгост ажилладаг хөргөгчийн V/f=220В/60Гц=3.667 болно. Тэгвэл энэ хөдөлгүүр 50Гц давтамжид хэт халахгүйгээр ажиллуулая гэвэл V=3.667*50Гц буюу 183.3В болох нь. Ингэж хүчдэлийг бууруулж залгавал хөргөгч ажиллах бөгөөд хөргөх чадвар нь 20% буурна. Өөрөөр хэлбэл шууд 220В-д залгавал ажиллаж болох ч удалгүй эвдэрнэ гэсэн үг.
Тэгэхээр хөргөгчөөс гадна угаалгын машин, тоос сорогч, цахилгаан дриль гэх мэт хөдөлгүүртэй бүх төхөөрөмжүүд ийм асуудал дагуулна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Labels:

7 Comments:

At 6:39 PM , Blogger A.Амарсайхан said...

Өө. Манай дүү бидэнд Солонгосоос хөргөгч явуулсан юм. 2 жил хэртэй явж байна. Ойрдоо их том дуугараад байгаа юм ийм учиртай болж таарав уу

 
At 12:40 AM , Blogger М. Эрдэнэчимэг said...

Цахилгаан төхөөрөмжөө цахилгаантай холбохдоо хэрэглэх ямар нэг адаптер Монголдоо үйлдвэрлээд нэг хэсэг хүнийг ажилтай болгочхож болохгүй юм бол уу?

 
At 4:35 PM , Blogger Бат-Отгон said...

Амраад:
Тэр хөргөгч нэг бол их бөх амьтай эд байх нь хэхэ, эсвэл үйлдвэрээсээ 220V 50/60Hz хоёуланд нь ажиллахаар автомат тохируулагчтай хийгдсэн байж болно. Хэрэв ямар нэгэн зохицуулагч байхгүй бол ингэж удаан ажиллахгүй байх гэж бодож байна.
Эрдээ эгчид:
Тийм 220В/183В хүчдэл бууруулагч хийж болох юм. Гэм нь өнөөх хөргөгч маань л бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байх тал бий. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулая гэвэл давтамж хувиргагч хийж болно. Даанч хөргөгчнөөсөө үнэтэй болчихдог.

 
At 12:47 AM , Blogger Sain bn uu? Ta zuvluj tuslaach said...

Mash ikh bayarllaa. Tusalsand mash ikh bayarllaa. Hurgugch hudaldaj avah geed buur zahialsan baisan yum. Tsahilgaan hudulguurgui zuragt (PAL bolon SECAM)systemtei LCD TV, peach, dukov, computer ed nar yaah ed nar mongol avch yavbal taarah bolov uu? Tuvug udaj bgaad uuchlaarai! haruilj ugnu gej naidaj bn

 
At 10:16 AM , Blogger Od said...

Сайн байна уу? Отгоо ахаа, ажил төрөл сайн биз дээ, Од байна Сөүлээс бичиж байна. Та нэг ирэх сураг байсан юу болж байна. Би бас Солонгос хөргөгч, зурагтын тухай бичиж байсан юм. Та иймэрхүү зөвлөлгөөнүүдээ нийтлэл болгоод өдөр тутмын сонингуудад нийтлүүлбэл мөн ч олон хүнд тус болно доо. Би бас тусалж болж байна. 2008 онд бичиж байсан зөвөлгөө та орж сонирхоорой ...

http://ges.blog.banjig.net/post.php?post_id=69881

 
At 3:19 PM , Blogger ZAYA said...

This comment has been removed by the author.

 
At 1:02 PM , Blogger s.b said...

Сайн байна уу?

дээхнэ газардуулгын тухай нэг бичлэгийг таны блогоос уншиж байсан юм. гэвч харамсалтай нь сая хайгаад олсонгүй.

Асуух гэсэн зүйл бол:

Хөдөөгүүр малчид жижиг тавган антенн ихээр хэрэглэх болсон, манайх ч гэсэн хэрэглэдэг. Гэвч аянга цахилгаан, бороо шороотой үед газардуулга гэж юм байх хэрэгтэй байдаг уу? Тийм бол яаж хийдэг юм бол, туслаач.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home