Wednesday, September 17, 2008

Монгол фонт

Хүмүүс компьютерийг бичгийн машин хэлбэрээр зонхилон ашигладаг билээ. Гэтэл өнөөг хүртэл хүмүүс монгол фонтон дундаа толгой нь эргээд төөрч будилах нь элбэг. Энэ бол анхнаасаа мэргэжлийн хүмүүс нь буруу зохицуулж ирсэнээс улбаатай билээ. IT-ийн мэргэжилтнүүд одоо Windows үйлдлийн системийн UNICODE фонт болон гарын драйверийг ашиглаад заншсан байна. Харин ихэнх ердийн хэрэглэгчид яах учраа олохгүй төөрч будилцгаасаар байгаа билээ. Бас UNICODE-ийг мэддэг зарим хүмүүс хэрэглэж байгаа ч хуучин arial_mon мэтийн фонтоор бичсэн зүйлүүдээ хэрхэн засварлах, зарим нь бүүр хэрхэн тайлж уншихаа ч мэдэхгүй болоод байгаа явдал ажиглагддаг.
Тэгэхээр хэрэв та UNICODE ашиглаад эхэлсэн бол эргэж бүү буцаарай гэж зөвлөе. Харин хуучин word файлуудаа хэрхэн хөрвүүлж болох тухай энд дурдае. Гэхдээ би IT-ийн мэргэжилтнүүдэд бус энгийн хэрэглэгчидэд зориулсан гэдгийг анхаараарай. Энэ хөрвүүлэгчийг нэгэн IT мэргэжилтний интернетэд байрлуулан байсныг олж авсан юм.
Энэ хөрвүүлэгчийг та Microsoft Word програмдаа нэг л удаа суулгаад авахад хангалттай. Цаашид байнга ашиглаад байж болно. Тэр ч бүү хэл интернетэд хүмүүсийн үлдээсэн уншигдахгүй арзайсан сэтгэгдэлүүдийг сору-дож аваад хөрвүүлж уншиж болно. Та хэрэв хуулж аваад arial_mon фонтоор уншиж болдог ш дээ гэж бодож байгаа бол энэ арай өөр. Буцаагаад интернетэд тавихад UNICODE учир хүн бүхэнд чөлөөтэй уншигдах болно. За ингээд олон юм нуршилгүй хичээлдээ орое.
Rapidshare сервер дээр хадгалсан convert.bas файлийг татаж аваад амархан олохоор газар хадгалаарай. Линк нь:
http://rapidshare.com/files/146024060/convert.bas.html
Ингээд Microsoft Word программаа нээ. Alt+F8 товчийг зэрэг дарвал дараах цонх гарч ирнэ.


Энд Macro name: гэдгийн доор mymacro гэж бичээд [Create] товчийг дарна. Ингэхэд Visual basic гэсэн дараах цонх нээгдэнэ.

Эндээс File -> Import file цэс рүү ороход дараах цонх гарна.

Ингээд өмнө хадгалсан convert.bas файлаа олж нээх хэрэгтэй. Ингээд л гүйцээ. Өөр ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр Visual basic цонхоо хаагаад гарна. Та дараах ойлгомжгүй техтийг Microsoft Word руу хуулаад Alt+F8 товчоо дарахад шинээр бий болсон масротой цонх гарч ирнэ.
Õýíòèé, Õàíãàé, Ñàÿíû ºíäºð ñàéõàí íóðóóíóóä
Õîéä çvãèéí ÷èìýã áîëñîí îé õºâ÷ óóëíóóä
Ìýíýí, Øàðãà, Íîìèíû ºðãºí èõ ãîâèóä
ªìíº çvãèéí ìàíëàé áîëñîí ýëñýí ìàíõàí äàëàéíóóä

Эндээс ArialMon_to_Arial макрог сонгоод [Run] товчийг дарвал хөрвүүлэлт таны нүдэн дээр хэрхэн явагдахыг харж болно. Бусад макронуудынх нь нэрээс юуг юуруу хөрвүүлэх болохыг мэдэж байгаа гэж бодож байна. Ингээд хуучин файлуудаа UNICODE болгоход тун хялбар боллоо.

Дээрх ойлгомжгүй текстийг хөрвүүлээд надад комментоор үлдээгээрэй.

Labels:

17 Comments:

At 10:43 PM , Blogger Borteujin said...

You are gem!

 
At 9:54 AM , Blogger A.Амарсайхан said...

Би эхлээд алба шиг Arial-mon дээр биччихээд, дараа нь Unicode conventor-оор хөрвүүлж, бөөн ажил болдог байсан. Саяхнаас л больж байна.

 
At 12:13 AM , Blogger ОЮУНБОДОЛ said...

meduushtei yum bna. inghed, macintosh deer Mongol font-r yaj bichdiin bol. ug n umnu n neg yum bolood bsan chin, shine system0g n suulgaad, umnuh yumaa bolgoj chadsangui.

 
At 5:18 PM , Blogger Daanjuur Ruujnaad said...

goodie goodie,
orgilno shuu orgilno shuu.

 
At 4:22 PM , Blogger Soronzon said...

Сайн байна уу.
Таниас зөвлөгөө авья.
Би өнөөдөр нэг хуучин бичлэгээ хөрвүүлэх гэтэл чаддаггуй ээ.Тэр дээр байгаа линкийг яаж татаж суулгадаг юм бэ? Үйлдэл дарааллыг нь зааж өгнө үү. Би ч компьютер талдаа "а" ч үгүй хүн дээ. http://rapidshare.com/files/146024060/convert.bas.html энийг л суулгаж чадахгүй гацаад байх шиг байна.
Таны блогийг өөрийнх дээрээ "аргамжаад" авсан шуу,хи хи.

 
At 6:47 PM , Blogger Otgoo said...

Soronzon, rapidshare-ээс энэ файлийг татаж авч чадаагүй юм уу? Хэрэв файлийг татаж авч чадаагүй гэвэл би и-мэйлээр явуулж болно. Тэрнээс бусад заавар нь энэ блог дээр байгаа.

 
At 5:24 PM , Blogger У.Энхтүвшин said...

This comment has been removed by the author.

 
At 5:26 PM , Blogger У.Энхтүвшин said...

Сайн байна уу. Таны блог сонирхолтой санагдлаа. Нэг асуух зүйл байна. Vista -д таардаг ArialMon, TimesNewRomanMon байдаг болуу. XP дээр зүгээр суудаг мөртлөө Vista дээр суухгуй юм. Байдаг бол link -г явуулж өнөөч. Баяраллаа

 
At 12:48 PM , Blogger Otgoo said...

ArialMon, TimesNewRomanMon фонтууд Виста дээр зүгээр суух ёстой. Харин гарын драйвер программ нь таарахгүй байгаа байх. Тэгэхээр өмнө нь энэ фонтоор бичсэн зүйлийг дээрх 2 фонтоо суулгаад уншиж болно. Харин шинээр бичих, засварлахдаа ЮНИКОД ашиглаж занших хэрэгтэй. Ийм л шалтгаанаар энэ бичлэгийг оруулсан юм шүү дээ.

 
At 4:10 AM , Blogger М.Эрдэнэчимэг said...

Сайн уу Отгоо, хэсэг файл янзлах гээд л хойш тайваад байсан юм. Баярлалаа.

 
At 5:21 PM , Blogger Tserenpil said...

Үнэхээр их баярлалаа. Зарим албан хаагчид Arial Mon, Uni хольж бичээд нөгөөдөхийг нь хөрвүүлнэ гэж яана даа гэж бодож байсан юм. Их баярлалаа, хөө.

 
At 2:00 PM , Blogger delgernaran said...

Saina yy. wordiin fontiig horwuulehed ih sai ajillaj bna. harin Excel deeree bgaa font-iig yaj hurwuuleh ve?

 
At 2:01 PM , Blogger delgernaran said...

Saina yy. wordiin fontiig horwuulehed ih sai ajillaj bna. harin Excel deeree bgaa font-iig yaj hurwuuleh ve?

 
At 5:08 PM , Blogger otgnbatr said...

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

 
At 11:12 PM , Blogger Шууданч said...

Би бас сайн ойлгодоггүй ээ. компьютерын талаар мэдлэггүй болохоор. Зарим вебсайт руу ороход үсгийн фонт танихгүй байдаг. Тайлбар зурагнуудын тань 4 дэхь зурагны дээд талын 4н мөрийг танихгүй байна. Энийг суулгавал танина гэсэн үгүү ? Хариулж тус болооч!

 
At 9:01 PM , Blogger shirchin said...

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

 
At 2:37 PM , Blogger Т.Насанжаргал said...

Mash heregtei medeelel baina. Heregtei uyed tus bolson shuu. Bayarlalaa

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home