Saturday, August 23, 2008

Жимс-4

Эрлийн баг болон нисдэг тэрэг 30 км тойрогт юу ч ололгүй бүтэн өдрийг барлаа. Маргааш нь нисдэг тэргийг өмнөх тойргийн захад төвтэй 30км тойрогт дахин нисгэхээр болж, эрлийн багийнхан уулын ар луу бууж 30км-ийн цаанаас эрлээ үргэлжлүүлэхээр болов. Нисдэг тэрэгний хувьд тэд бас л алдаатай шийдвэр гаргажээ. Нэгэнт өмнөх өдөр хайсан талаа давхцуулахгүйгээр шилжүүлсэн бол магадгүй охины дээгүүр нисэх байсан байж болох юм. Харин Даваа найзын хамт мориор явж явж эргэж иржээ. Эрлийнхэн охины гээсэн алчуураас хойш өөр юу ч олоогүй байлаа.
Алимаа байдалдаа дассан уу, эсвэл явдалдаа ядарч, гэнэт их мах идсэнээс болсон уу юу ч мэдрэлгүй нам унтжээ. Барьсан оромжных нь сиймхийгээр туссан нарны гэрэл нүүрэн дээр нь тусахад сая сэрэв. Босоод гар нүүрээ угаахаар гол руу явлаа. Замдаа гал дээрээ очиж үзвэл юу ч үгүй унтарчээ. “За асаалттай байсан ч би гал авч явж чадах биш дээ” гэж бодоод ус руу тонгойв. Дөрөв дэх шөнөө хээр хоносон түүний царай зүс гэж хэрийн хүн хэрдхийхээр юм харагдана. Гол дагаад л явбал айлтай таарна гэсэн бодол нь түүнээс хэзээ ч салахгүй ажээ. Эргэж буцаж явах тухай төсөөлөх ч гүй байлаа. Өмнө нь таарсан аймшигт явдлууд л түүнийг улам бүр цаашлан явах түлхээс болсон байх. Ус ууж аваад бидонтой махнаасаа нэгийг амандаа үмхээд, тулгуур модоо тулан алхах ажилдаа орлоо. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь урагдаж салбарсан пүүз нь байв. Байсгээд ороож хүлсэн үдээс нь салбарч тасран дахин зангидаж залгасаар сүүлдээ ороож хүрэхээргүй болчих шахжээ. Шилбэнийх нь шалбархайнаас цус гоожин ялаа батгана шавах нь бас зовлонтой.
Үдээс хойш нисдэг тэрэг мөн л тээр хол харагдаад өнгөрлөө. Үүгээр ингэж онгоц нисдэг байх гэж бодсоноос намайг нисдэг тэргээр хайж байгаа гэсэн бодол түүнд төрсөнгүй. Ийнхүү муур хулгана хөөцөлдөх мэт эрлийн нисдэг тэрэг өдөрт 30км ахисаар Алимаа мөн л өдөрт 30 орчим км холдсоор төөрсөнөөс хойш 7 хоног өнгөрөв. Сүүлдээ нисдэг тэрэгний түлш шатахууны зардал ч талийж өглөө. Нисдэг тэргээр хайх ажилагааг ч зогсоолоо. Тэр ч бүү хэл хамгийн гайхалтай нь Алимаагийн эцэг эх бүр цөхөрснөөс буцахаар шийдэж, охиныхоо хойдохыг даатгаж буяны ном уншуулж, үндсэндээ эчнээ оршуулахаар болсон байна. Аав нь Даваад хандаж “За би л миний охиныг аваад яв гэсэн болохоор одоо яалтай билээ дээ. Гэхдээ хүний амьтай холбоотой асуудал болохоор хуулийн байгууллага шийдэнэ биз дээ” гэсэн битүү утгатай үг хэлээд явжээ.
Даваа “За ингээд хүний хүүхдийн амь нас хохироосон хэргээр шоронд орох нь ээ дээ” гэж бодсон ч “За би ямар ч байсан цогцсыг нь олж өгнө өө. Тэгж байж л асуудлыг шийдүүлнэ” гээд ганцаараа эрлээ үргэлжлүүлэхээр үлдэв. Хоол хүнс, сольж унах хөтөлгөө морь, зузаан дахтай л ганцаараа ойд үлдэж бусад бүх хүмүүсийг буцаалаа. Ингээд тэрээр өндөрхөн хэцээр морьтойгоо бэдрэн хаана шувуу эргэлдсэн газар байна очиж үзэж байлаа. Дандаа л үхсэн амьтан, хулгайн анчдын орхисон ангийн сэгнээс өөр юм таарахгүй байлаа. Харин тэгж яваад ганцаараа хайж үлдсэн гурав дахь өдрөө охины урагдаж тасран хаягдсан пүүзийг олжээ. Цус болж хатсан пүүз нь лав л он удаан хээр хэвтсэн эд биш болохыг хараад Даваа “Амьд байна! Эвий минь!” гэж өөртөө хашгиран нулимс унагалаа. Тэрээр охиныг гол уруудан маш эрчимтэй явсаныг сая л ухаарч өөрсдийнхөө тэнэгийг гайхав.
Алимаа жимс, өвс, заримдаа амьтны сэг, хорхой шавьж юу таарсанаа иддэг болсон байлаа. Түүний оюун ухаан самуурч, үндсэндээ яах гэж яваагаа ч мэдэхгүй болжээ. Нэг пүүзээ тасран өмсөх аргагүй болж хаясанаас хойш нэг пүүзээ хоёр хөлдөө ээлжлэн өмсөж явсан боловч хоёр хөл нь адилхан шархалан, сүүлдээ идээ бээрт идэгдэн ялааны өт шавсан байлаа. Эхэндээ өтийг түүж хаядаг байсан боловч ухаан санаа нь самуурсанаас сүүлдээ түүх ч тэнхэлгүй амьд сүг болжээ. Хааяа хааяа ухаан нь орж ирэхэд “Би үхмээр байна” гэж бодогдоно. Ийнхүү явсаар нэг ухаан ороход тэрээр голын эргийн өндөр хавцал дээр зогсож байлаа. “Ийшээ үсэрчихвэл миний энэ зовлон хурдан дуусна даа” гэж бодон найган зогсох зуур:
-Алимаа! Миний дүү! Тэсээрэй. гэх дуу бүүр түүр сонсогдоход “Би зүүдэлж байна уу даа?” гэсэн бодол орж ирээд ухаан нь балартжээ.
Даваа алсаас хадан хавцал дээр зогсох хүнийг хараад дурандаж үзвэл үс гэзэг нь сэгсийсэн чөтгөр шулам л гэж ийм байдаг болов уу гэмээр хүн харагдав. Гэвч охины турьхан бие эмэгтэй хүн гэдгийг нь хаанаас ч хараад танигдахаар илтгэж байлаа. Даваагийн нүдийг нулимс бүрхээд сайн харж ч чадсангүй морио давиран зүтгүүллээ. Нэлээд зүтгүүлсээр ойртон ирвэл Алимаа найган ганхан хариугүй хадан хавцал руу нисчихээр харагдав. Тэрээр сандран хашгирсан нь тус болсон уу яасан Алимаа доош гулжийн суугаад дараа нь хажуугаараа хэвтээд өгөв. Түүний гарт хонхойж цөнхийн хачин болсон бидон тас атгаастай байлаа.
Даваа аймаар дүр төрхтэй болсон охиныг амьд олсондоо туйлийн ихээр баярлан даханд ороон дүүрээд цааш хөдлөв. Голын эрэг рүү ороод шархыг нь цэвэрлэн усаар угаагаад боож аваад мордлоо. Үнэндээ тэндээс холгүйхэн 3 орчим км-т хилийн застав байсан нь Алимаагийн амь аврагдах аз болжээ. Манай хилийн заставын эмч бүсгүй яаралтай түүнийг ОХУ-ын хилийн заставын эмнэлэгт хүргэн мэс засал хийлгэжээ. Дахиад нэг хоёр хоносон бол түүний хөл тайрахаас өөр аргагүй болох байжээ. Даваа Оросын хилийн цэргийг холбоог ашиглан Наушктай холбогдон улмаар гэрийнхэнд нь хэл дуулгаж бөөн баяр болцгоожээ.

Labels:

11 Comments:

At 1:31 PM , Blogger Otgoo said...

Монголд ирсэнээсээ хойш хөдөө гадаа давхиад блогтоо салхи оруулж амжихгүй удсанд хүлцэл өчье. Олон хүн хүлээж байгаа учир энэ түүхийг хурдан дуусгахаар шийдэв.

 
At 8:13 PM , Blogger Ганаа_бж said...

Harin tiin, zunduu huleelee shd. Amid mend, buren buten oldsond mash ih bayartai baina. Huurhii ohin...

 
At 8:31 PM , Blogger Өнөржаргал said...

Ямар их удав аа хэхэ..Заза эсэн мэнд олдсон нь яамай даа..Хээр хол аялал, зугаалганд явахдаа өдөр судар харж явж байсан нь дээр байх шүү.. :)

 
At 10:57 AM , Blogger Mika said...

Юм юманд л болгоомжтой байхгүй бол баршгүй ээ..

Отгоо чиний блог дээр блогоо холбуулъяаа. Гоё юмаа

 
At 4:28 PM , Blogger Mika said...

Монгол маань олимпоос 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе ээ

 
At 4:37 PM , Blogger Borteujin said...

Yamar saixan medee ve! Huraiiiiiiiiiiii.

 
At 1:21 PM , Blogger arsun said...

Даваагийн сайхан сэтгэлийг бахдана.

 
At 3:04 PM , Blogger ZAYA said...

Хөөрхийдөө, ямар ч байсан азтай, байж дээ.

 
At 11:43 AM , Blogger Borteujin said...

Hed honog olimpoor amisgalaad zavgui bailaa.Bolson yavdal boloxoor gyals duuschixlaa. He he. Daxiad olon oguulleg niitlel bicheerei. Bichsen zuil chine taaladdag shuu! Neg zuil asuuya. Arab mori mongol xuuxdiin giingoond xariu uildel uzuuldeg bolov uu? Esvel arab mori unasan xuuxed er n giingooldog bolov uu? Boyo

 
At 12:33 PM , Blogger A.Амарсайхан said...

Хэдэн онд, хэн гэдэг айлын хүүхэд ингэж зовсон юм бол доо? Одоо энэ хүүхэд хэдэн настай бол?

 
At 1:21 AM , Blogger Onoroo said...

ewii de hoorhii ymar ih zowoo we. segel mini hodlood ooriin erhgui nulims asgarlaa.
yr ni hot gazriin bayan ailiin huuhduudiig amidral uzuulehgui bol ene chini odo bolohoo blaa shde. iim baidald heden ch huuhed orj bolohiig uguisgehgui shde. 10n jiliin bolowsrol ezemshcheed iim bj bolohgui l yum bgam da. ydaj l an amitnaa medjaah heregtei baimaar da

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home