Friday, July 18, 2008

Мах магнаг болов <-- Энд дарж эхийг үз.

Бид 30 гаран сая малтай, 3 хүрэхгүй сая хүн амтай байж малаа маллаад, гэдсээ тэжээж чадахгүйдээ туллаа гэж үү?
Солонгосд кг нь 350,000Воны үнэтэй (бараг 420,000₮) үхрийн нурууны мах дэлгүүрт харсан. Дан алим жимсээр хооллосон "Солонгос" үхрийн мах учраас гэж байгаа юм. Энд одоо АНУ-аас үхрийн мах импортлохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тэмцэл ид өрнөж байна. Учир нь АНУ-ын мах хөгийн хямдхан үнэтэй, бас өвчтэй гэнэ. Харин энд Австралиас мах ихээр импортолдог. Тэр нь дотоодын махных нь үнэтэй ойролцоо. Гэхдээ л арай хямд. Энд дотоодын юм гэвэл заавал үнэтэй байх ёстой гэсэн үзлээр хүмүүс нь өвчилсөн байдаг. Тэгж байж эдийн засаг нь хүчтэй зогсдог юм байна. Харин энд Австрали үхрийн мах кг нь 5000Вон буюу манайхаар 6000₮ орчим үнэтэй байна. Дотоодынх нь дундчаар 9000Вон. Энд манайхан шиг мах л бол мах гээд ястай юутай хийтэй нь кг нь тэд гээд зардаггүй юм. Үхрийн мах үхэрнийхээ аль хэсгээс гарав гэдгээрээ шал өөр өөр үнэтэй. Ингэж ангилж байж нэг үхрийн үнэ овоо өсдөг болохоос хямдхан мах идэх гэсэн хүнд бол 5000-9000Воны мах гэдэг цалинтай нь харьцуулахад маш бага үнэ шүү дээ.
За тэгтэл манайд өнөөдөр кг мах бараг 5000₮ байгаа гэнэ. Өөрсдөө малаа малладаг, махаа боловсруулдаг 3хан сая хүрэхгүй ард түмэн ингэж ч зовж байх гэж дээ. Өнөөдрийн дундаж цалинтай багш хүн хэдийг авдаг билээ? Яаж хоолтой хонох болж байнаа? Солонгосд дунд сургуулийн багш 3саяаас 4сая вон авдаг. Цалингаараа сард 700кг хямдхан мах авч чадна. Хамийн үнэтэйг бол 10кг-ыг авч тансаглаж болно.
Гэтэл манай багш нар үсрээд 200,000₮ авдаг байх. Энэ нь дөнгөж 40кг Монгол мах. 40 ба 700 гэдэг асар зөрөөтэй байгаа биз?
За тэгвэл социализмийн үед багш хүн 700₮ цалин авдаг байсан. 1кг мах 6.5₮ байж. Бараг 100 гаран кг мах авч иддэг байжээ. Арай л дээр байж. Гэхдээ Социализм илүү гэх гээгүй юм шүү. Бид зөв замаар зах зээлд орсон бол Солонгос хүн шиг л иддэг болох байлаа. Ядаж Солонгосын тал хувьд очсон бол бид урагшилжээ гэж үзэхсэн. Ардчилал гэх анархизм, хэмжээ хязгааргүй луйварчин улс төрчид биднийг ийм амьдралд оруулжээ. Харин “гарах гарц” гэгч нэгдүгээр хүн социализмийг арай л дэндүү магтжээ. (Эх дээр үлдээсэн хамгийн эхний сэтгэгдэл) Тийм байгаагүйг энэ махны үнэ батлаад байгаа юм биш үү? Одооныхоос л арай дээр байж.
Бидэнд нэг буруу бодлого хэрэгжээд явдаг зүйл нь архины үнэ юм. Энэ нь махтай холбоогүй ч социализмийн үеээсээ бас хэрхэн дордсоныг харуулдаг болохоор хэлье гэж бодлоо. Өнөөдөр нэг кг мах 5000₮ байхад нэг шил архи 3000₮ байна. Гэтэл социализмийн үед нэг шил архи 38₮ байсан. Нэг архи бараг 6 кг махны үнэтэй дүйж байжээ. Өнөөдөр энэ ханшаар бодвол нэг архи 30,000₮ болох ёстой. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлийн үнээс арай хэт өндөр үнэ гарч ирэх боловч манайд архи хэр их хямдарч, бид түүндээ живж байгааг батлан харуулах бус уу?

Labels: ,

5 Comments:

At 1:38 PM , Blogger саарал said...

manai end mah kg-aar gej baidagguishte. 100gr ni 100-700 iyen geheer kg ni 10000-70000tog orchim yum bna. dundaj tsaling 200000iyen gej bodvol sariin tsalingaaraa 3-20 kg mah avahne.

 
At 6:30 PM , Blogger Otgoo said...

Сааралаа дахиад сайн боддоо? 30-200кг юм биш үү? Бас Японд багш нар тийм бага цалин авдаг гэж үү?

 
At 10:18 AM , Blogger ZAYA said...

Манайх бас малаас авах махныхаа чанарыг бодох хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуй болохоор амт нь сайхан ч хатуу гээд байх юм билээ.
Гэхдээ дотоодын хэрэгцээндээ бол мах нээрээ үнэтэй болчихоод байна.

 
At 1:46 PM , Blogger Barimalch said...

Mongold sanhuugiin sistem arai bolovsrongui bolj humuusiin baingiin heregledeg buteegdhuunuudiig shuud busaar dahin uneleh uzegdel garch baigaa bolov uu.

Uund toroos albaar uniig albadsan bodlogo barimtlahgui bol mahnii une humuusiin tsalin sain osson ch mash unetei heveeree l uldene baih.

End sanhuu ba mahnii zah zeeliin medlegtei hun arai boditoi ugs helne baihaa ternees mergjiliin bus bid ooroo oorsdiigoo ulam toorogduuleh taamaguud l helj chadna baih.

 
At 2:40 PM , Blogger Otgoo said...

Барималчид: Санхүүч биш ч бай, махны мэргэжилтэн биш ч бай хэн ч гэсэн үзэл бодлоо илэрхийлж байх л хэрэгтэй гэж би боддог л доо. Түүнээс гадна зах зээлийн чөлөөт эдийн засаг гэж юу байдгийг гадаадын нэлээд хэдэн оронд амьдрахдаа үзэж харсаныгаа Монголтойгоо харьцуулах гэж ядаж сууна. Аливаа юмыг төрөөс албадаж үнийг тогтооно гэдэг л эргээд ийм үр дүнд хүргэдэг бололтой. Яаж ч бодсон Австралиас усан онгоцоор зөөж Солонгосд авчирсан махтай Төв аймгаас нядалж Улаанбаатарт авчирсан мах ойролцоо үнэтэй байж таарахгүй болов уу гэж бодсоноо хэлсэн билээ.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home