Monday, June 30, 2008

Алберт Эйнштэйн (Айнштайн ч юм уу?)

Алберт Эйнштэйн (уг нь Айнштайн) 1879 оны 03-р сарын 14-нд Германы Ульм хотод жүүд гэр бүлд төржээ. Түүний эцэг Херман Эйнштэйн инженер, худалдаачин хүн байв. 1880 онд тэдний гэр бүл Мюнхенд нүүж ирж, түүний аав, авга ах хоёр компани байгуулжээ. Хэдийгээр түүний эцэг эх жүүд хүмүүс боловч хүүгээ Католик бага сургуульд өгсөн байна. Тэрээр багаасаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байсан боловч бага сургуульдаа хамгийн шилдэг сурагч байжээ. Огт хэлд орж өгөхүй байсан тэрээр нэг оройн хоолон дээр "Энэ шөл чинь хэтэрхий халуун байна!" гэж орилжээ. Эцэг эх нь чи яагаад урьд нь үг хэлдэггүй байв гэхэд "Яагаад гэвэл урьд нь бүх юм хэвийн байсан!" гэж хэлсэн тухай шог яриа байдаг.
Таван настай байхад нь аав нь түүнд компас бэлэглэжээ. Тэрээр хоосон орон зайд компасын зүүнд нөлөөлдөг зүйл нь юу юм болоо гэж маш их гайхаж байсан тухайгаа байнга ярьдаг байжээ. Тэр хар багаасаа л физик математикт сонирхолтой хүүхэд байсан бөгөөд 12 настайгаасаа Евклидын геометрийг сонирхож тооны ухаанд шимтэх болжээ. Эцгийнх нь бизнес дампуурч тэд Италид нүүж очиход Алберт Швецарийн Аарауд дунд сургуулиа дүүргээд 1896 онд Швецарийн холбооний политехникийн сургуульд Физик Математикийн багш болохоор сурч эхэлсэн байна. 1901 онд сургуулиа төгсөж, Швецарийн иргэн болсон бөгөөд Патентийн оффист туслах ажилтнаар ажилд оржээ. Энд ажиллаж байхдаа 1905 онд докторын зэрэг хамгаалав.
Тэрээр энэ онд Фотоцахилгаан үзэгдэл буюу ваакуум орчинд буй метал дээр гэрэл тусахад түүнээс электронууд хэрхэн сулран гардагыг онолын хувьд тайлбарлаж, алдарт E=mc² томъёоллоо гаргажээ. Үндсэндээ матер болон энерги хоёр нь нэг л зүйлийн хоёр өөр хэлбэр гэж тайлбарласан байна. Материйг энерги болгож болно, эсрэгээр энергиэс матер бий болгож болно гэж үзсэн байна.
Энэ томъёо физикт, электроникт их чухал зүйл болсон бөгөөд 1921 онд эзэндээ Нобелийн шагнал авчирсан юм. Гэвч бас энэ томъёо хүн төрөлхтөнд аймшигт зэвсэг, эсвэл маш хямд эрчим хүчний эх үүсвэрийг олж өгсөн билээ. Энэ бол цөмийн эрчим хүч. Цөмөөс хэрхэн ийм их эрчим хүчийг гарган авдаг, тэр их эрчим хүч энгийн нэг материйн хаана нь нуугдаж байсныг л энэ томъёо хэлээд байгаа юм.
Ус төрөгчийн цөм гэвэл нэг протон, нэг нейтрон байдаг. Тэгвэл 1 кг усанд байгаа ус төрөгчийн атомынх нь протонуудын энергийг олое. Энд ердөө л 111гр нь устөрөгчийн атомын протон болно.
E=mc²=0.111 x 300,000,000²=10,000,000,000,000,000 Joule энерги болж байна. Энэ нь хэдэн зуун мянган литр бензин шатаахад гарах энерги. Гэхдээ бид протоныг шатааж чадахгүй. Харин хүн төрөлхтөний нээсэн нэг үзэгдэл бол цөмийн урвал юм. Устөрөгчийн атомд нэг протон байдаг бол хоёр протон нийлбэл Гелийн атом болж хувирна. Түүний дүнд хоёр тусдаа протонуудаас 7% хөнгөн хос протонт Гелийн цөм үүсдэг. Энэ 7% илүүдэл масс энерги болон цацардаг байна. Өөрөөр хэлбэл наран дээр болж буй процесс энэ бөгөөд илүүдэл болж цацарсан энерги бол тэр 7% масс гэж ойлгож болно. Бидэн дээр тусаж буй гэрэл бол тодорхой масстай матер гэж ойлгож ч болох нь ээ. Эндээс Фотон гэх ойлголт физикт орж ирсэн юм. Гэрэл бол өчүүхэн масстай Фотон гэх эгэл бөөмүүдийн урсгал гэж хэлж болох юм.
Алберт Эйнштэйн энэ бүхнийг урьдчилан харсан учраас АНУ-ын ерөнхийлөгчид Нацист Герман, Импералист Японууд энэ зэвсэгийг нээхээс өмнө урьдчилан хийх хэрэгтэйг анхааруулсан захидал илгээж байжээ.
Цаашид тэрээр харьцангуйн онол гэх мэт агуу нээлтүүдээ хийсэн юм. Квант онолыг үүсгэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлэх аргагүй их билээ.

Labels:

6 Comments:

At 12:52 PM , Blogger 3apaa said...

Энэ агуу эрдэмтэд байгаагүй бол бид ямар төвшинд амьдарч байх тухай бичлэг хийгээч хө. Сонирхолтой санагдчихлаа.

 
At 1:10 PM , Blogger Otgoo said...

Харин тиймээ, дахиад хэдэн эрдэмтний тухай бичнэ. Тэгээд төгсгөлд нь бараг тодорхой болох байх. Аймаар л дүр зураг бууна даа хэхэ

 
At 10:46 PM , Anonymous Anonymous said...

"Xetcuu xuuxed" geed eej aav bagsh nar n gaduurxagdsan gotc avyastai xuuxdduud mongold mash ix baigaa daa. Tedend anxaaral tavix tcag manai niigemd erdoo alga. Teden dund xeden Einshtein xeden arvan gotc avyastanguud untaad, untraad yavaa daa. Bolovsroliin tcogtc bodlogo mongold mash ix dutagdaj bainaa xoorxiis. Chi mine odoo nutagtaa butcaj ard tumniixee xuuxduudeee gegeeruulex ajildaa orson deer baixaa

 
At 11:11 PM , Blogger hardware_csms said...

Боломж байвал дараагын удаад тэжээлийн блок худалдан авахад анхаарах зүйлсийг бичиж өгвөл баярлах байна шүү хө

 
At 12:56 AM , Blogger Otgoo said...

Аан, hardware чи эргээд энэ комментийг уншвал bbtgn@yahoo.com хаягаар мэйл бичээрэй. эсвэл эндээ коммент үлдээж болно. Яг ямар зориулалтаар тэжээлийн блок худалдаж авах гэж?

 
At 11:30 PM , Blogger altanbileg said...

Hun torolhtonii buteesen gaihamshgiin neg bol Einshtein

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home