Wednesday, June 18, 2008

Макс Планк

Германы физикч Макс Планк 1858 онд Киел хотод шашин судлалын профессор Вильгелм Планкийн хүү болон мэндэлжээ. Энэ хүн мэндлээгүй бол хүн төрөлхтний энэ их ололт амжилт хэдэн жилээр хойшлох байсныг таах аргагүй ч ямар ч байсан хойшлох нь тодорхой юм. Хэн нэгэн дараагийн эрдэмтэн нээх байсан байж болох ч энэ хүний нээсэн нээлт хүн төрөлхтөнд агуу их дэвшлийг бий болгох үндэс болсон гэж хэлж болно. Тэрээр физикт квант онолын эцэг хэмээх алдар хүндийг зүй ёсоор хүлээх хүн билээ.
Макс Планк багадаа хөгжимд сонирхолтой, дуулдаг, дууны ая зохиодог хүүхэд байв. Мөн тэрээр математик, физикт сонирхолтой байсан бөгөөд 17 настайдаа гимназаа дүүргээд Мюнхений Их Сургуульд элсчээ. Тэр үед Мюнхнений Их Сургуулийн профессор Филипп фон Жолли “Физикт бараг бүх зүйл нээгдсэн, нэг их хийгээд байх зүйл байхгүй шүү дээ” гэж түүнийг физикээр суралцахын эсрэг зөвлөж байжээ. Харин Планк “Би шинэ зүйл нээнэ гэж бодохгүй байна. Би зөвхөн энэ шинжлэх ухааны суурь үндсийг л ойлгомоор байна” гэснээр физикт суралцаж эхэлжээ. Профессорын үгэнд ороод өөр мэргэжил сонгосон бол хүн төрөлхтөнд ямар том гарз учрах байсныг бид л одоо харж байна.
Үнэндээ тухайн үед классик онол мухардалд ороод маш олон зүйлийг тайлбарлаж болохгүй байсныг физик эцэстээ хүрсэн гэж буруу ойлгож байжээ. Цоо шинэ онол гарч ирсэнээр ХХ зууны аугаа их нээлтүүд гарч ирэх үндэс болсон юм. Одоо ч зарим нэг гаж сэтгэлгээтэй хүмүүс шинжлэх ухаан мухардалд орсон, ид шид, сүнс мүнс, харь гариг ярьж солиорох нь ихсэж байна. Шинжлэх ухаан мухарддаггүй гэдгийн баталгааг бэлхэнээ түүний нээлтүүд харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл XIX зууны физикчдэд өнөөдрийн шинжлэх ухааны ололтуудыг ярьвал үлгэр домог мэт сонсогдох байсан байх. Бид ирээдүйн шинжлэх ухааны хөгжлийн хэтийг одоо харж чадахгүй шүү дээ. Тийм болоод л зарим нэг яаруу хүмүүс тэгж солиордог байх гэж боддог юм.
Түүний нээсэн хамгийн агуу нээлт бол цахилгаан соронзон долгионы энерги нь түүний давтамжаас шууд хамааралтай болохыг тогтоосон явдал юм. Тэрээр 1900 онд E=hv гэж томъёолжээ. Энд h бол Планкийн тогтмол гэж түүний нэрээр нэрлэгдсэн алдарт тогтмол тоо. Харин v бол тухайн долгионы давтамж юм.

Жишээ нь гэрлийн долгионы давтамж өөрчлөгдөнө гэдэг нь өнгө нь өөрчлөгдөнө гэсэн үг. Улаан өнгийн гэрэл хамгийн бага давтамжтай буюу хамгийн их долгионы урттай байхад ягаан өнгийн гэрэл хамгийн их давтамжтай буюу хамгийн бага долгионы урттай байна. Тэгэхээр улаан өнгийн гэрэл хамгийн бага энергитэй, ягаан нь хамгийн их энергитэй гэрэл гэж үзэж болно. Гэрэл нь тасралттай энергиүд буюу h гэсэн тогтмол тоог тодорхой давтамжаар үржүүлсэнтэй тэнцүү утга авдаг гэж үзсэн нь амьдралд батлагдсан бөгөөд гэрлийн долгионы энэ чанарыг квант чанар гэж нэрлэдэг. Эндээс квант онолын эх үндэс тавигдсан гэж хэлж болох юм. Энэ нь бидний үздэг телевизор, компьютерийн дэлгэцэнд олон өнгө ялгаж харуулахын эх үндэс гэж ойлгож болно. Өнгөт телевизор, өнгөт дэлгэцтэй компьютерйиг энэ хүний нээлт байгаагүй бол зохион бүтээх боломжгүй болох байжээ. Түүнийг 1919 онд буюу нээлт хийсэнээс нь хойш 19 жилийн дараа Нобелийн шагналаар шагнажээ.
h=6.626 068 96*10^(-34) J*s

Labels:

9 Comments:

At 3:23 PM , Blogger arsun said...

Филипп фон Жолли “Физикт бараг бүх зүйл нээгдсэн, нэг их хийгээд байх зүйл байхгүй шүү дээ” гэж түүнийг физикээр суралцахын эсрэг зөвлөж байжээ. Sonin yum shuu, odoo ch ingej helmeer baiwch barag ehelj baigaa ch yum shig.

 
At 10:38 PM , Blogger Otgoo said...

Харин тийм ээ, шинжлэх ухаан мухардана гэж байдаггүй, ганцхан хүний мэдлэгийн түвшин мухарддаг. Харин Планк шиг эрдэмтэд төрж байж хүн төрөлхтөн урагшилдаг гэдгийг л хэлээд байгаа юм.

 
At 12:15 AM , Blogger 3apaa said...

Үхэн үхтлээ суралцдаг гэж үнэн бололтой. Бишээ үхтлээ суралцаад ч барахгүй баялаг амьдрал юмаа. Энэ эрдэмтний тухай анх уншиж байна. Хүн төрөлхтөн гэж агуу шүү.

Маш нямбай блог байна by the way.

 
At 1:51 AM , Blogger Otgoo said...

Thanks for your compliment, 3apaa.

 
At 4:20 PM , Blogger A.Амарсайхан said...

Би багадаа Ом гэж нэг юм байгаагүй бол би Омын хуулийг нээгээд, Физикийн кабинетэд миний зургийг гоё зуруулж өлгөөд л гэх мэтээр мөрөөддөг байж билээ.
Нээрээ Ом гэж нэг юм байгаагүй бол эсэргүүцлийг Ом гэхгүй Ам гэх байсан даа. Ха ха.

 
At 11:27 PM , Blogger Otgoo said...

Хахаха, Нээрээ эсэргүүцлийн нэгжийг Ам гэдэг байсан бол бид одоо л уурын галт тэргээр зорчиж, лааны гэрэлтэйгээ л 21-р зуунд орох байжээ. Амыг нээсэн Амарсайханы зураг дараагийн зуунд ангийн хананд өлгөгдөх байж. хэхэхэ

 
At 12:39 PM , Blogger ZAYA said...

Эсэргүүцлийн нэгжийг Ом гээгүй Ам гэдэг байвал, бид бүүр хог дээр үсрэх байсан байна шүү.
Ямар азаар ом гэдгийн хэ хэ.

 
At 1:08 AM , Blogger Otgoo said...

Арай ч хог дээр үсрэхгүй ээ. XIX зууны хүмүүс шиг л сайхан амьдарна. Бүр үүнийг чинь манай Монгол физикч нээсэн юм гээд л. Жоохон гунигтай нь дараагийн зуунд л тэгж бахархах болно. хэхэ

 
At 11:32 PM , Blogger altanbileg said...

Einshteinii paper-iig unshaad avyasiig ni mederj chadsan tsoon humuusiin neg dee

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home