Monday, May 19, 2008

Доктор З. Бат-Отгон-д

Би бээр 1990 онд МУИС-ын физикийн ангийг төгсөөд электроник, физикч мэргэжлээр 18 жил ажиллачихжээ. Саяхан хүмүүс чи зүгээр үү? Бие хаа чинь гайгүй юу гээд сонин сонин асуугаад, чи минь сонинд юу ярьчихаа вэ гээд байхаар нь лавлаж асуутал З. Бат-Отгон гэдэг “физикч” “философич” “доктор” амьдаатайгаа мэдлээ. Ингээд “хүүрнэл”-ийг нь уншихаас өөр аргагүй болов. Ингээд “амьдаа”-гийнхаа үзэл бодолд жоохон шүүмжлэлтэй хандахгүй бол хүмүүс намайг буруугаар ойлгож мэдэх нь.
Тэрээр ШУ-ы талаар их өрөөсгөл бодолтой “доктор” юм.
-Энэ бол шашин биш. Харин цоо шинэ шинжлэх ухаан юм. Гэхдээ хуучин уламжлалт шинжлэх ухаанаас өөр. Vvнийг тодруулахын тулд шинжлэх ухаан гэдэг ойлголтыг харцгаая. Шинжлэх ухаан гэдэг нь зөвхөн бодит юмс vзэгдлийн шинж чанарыг судалдаг...
Латин хэлний scientia буюу “мэдлэг” гэдэг үгнээс гаралтай science гэдэг англи үгийг бид ШУ гэж орчуулж хэрэглэдэг. ШУ гэдэг бол ертөнцөд болж байгаа бүхий л юмс үзэгдлийг бодитой, бодигүй (хийсвэр) гэж ангилахгүйгээр судалж бий болгосон хүн төрөлхтний системтэй “мэдлэг” болон “туршлага” билээ. Шинэ шинжлэх ухаан үүсэж бий болох явдал байдаг. Тухайлбал би шинээр үүсэж хөгжиж буй “наношинжлэх ухаан” гэдэгт оюун ухаанаа сорьж яваа судлаач хүн. Олон мянган эрдэмтэд классик онол, орчин үеийн онол гэх мэт олон онолуудыг харьцуулан үзэж, хэрэглэхийг нь хэрэглээд, тохирохгүй бол шинийг эрэлхийлж энэ ШУ хөгжиж байна. Харин “уламжлалт”, “уламжлалт бус” ШУ гэдэгтэй ерөөсөө таарсангүй. Энэ “доктор” маань хүний оюун ухаан гэгдэх бодит бус зүйлийг судалдаг “сэтгэл судлал”-ын ШУ-ы хаагуур өнгөрсөн хүн юм бол? Энэ ШУ биш юм болов уу?
Тэгвэл шинж чанар гэдэг маань юу вэ гэдгийг хvмvvс мэд­дэггvй. Шинж чанарыг ойлгосны дараа мөн чанар гэдэг юмыг мэдэх хэрэгтэй. Шинж чанар нь аливаа юмс vзэгдлийн бодит чанарыг хэлнэ. Тэгвэл энэ орчлон­гийн бvх зvйлс шинж чанар болоод хоосон чанараас тогтдог. Энэ хоосон чанарыг судалдаг ухааныг сиэнергитек хэмээн нэрлээд байгаа юм.
Энэ хүн хүмүүсийн юу мэддэг, юу мэддэггүйг хүртэл мэддэг өөр ертөнцөөс ирсэн хүн юмуу даа. Би уг нь өдөр тутам аливаа юмс үзэгдлийн шинж чанарыг судалдаг хүн юмсан. Би тэгвэл өөр ертөнцийн хүн юмуу хэхэ. Энд “шинж чанар” “бодит чанар” “мөн чанар” гэж ирээд баахан “чанар”-уудыг толгой эргэтэл тайлбарлажээ. Уг нь шинж чанар гэдэгтээ л бүгд багтаад байх шиг байх юм. Бас “хоосон чанар” гээд гараад ирлээ. Энэ бодвол “Нагаржунайн” онол гээч юмийг л яриад байх шиг. Энэ нь шашны философид яах аргагүй байдаг зүйл л дээ. Харин “цоо шинэ” ШУ болсоныг нь дуулаагүй өнгөрчиж. “Сиэнергетик” гэдэг “ухааныг” би wikipedia, google-ээс хайгаад олсонгүй. Synergetic гэж харин “хамтран ажиллах”, “багаар ажиллах” гэсэн нэр томъёо бол байнаа.
... Гэвч бодит ертөнцийг судлан шинжилдэг шинжлэх ухаан одоо vед мухардалд орж байна. Аливаа юмс vзэгдэл бодитойгоор оршин тогтнож байна гэдэг нь тvvнд энерги байж л тэр зvйл оршдог. Тэр энергийг нь судлан шинжилж чадахгvй байгаа. Нөгөө хоосон чанар гэдэг чинь энэ энерги юм. Vvнийг л судалдаг шинжлэх ухааныг сиэнер­гитек судлал гэдэг...
Наношинжлэх ухаанд дэлхий нийтээр маш их анхаарал тавьж, 2015 он гэхэд 1,000,000,000,000$ (Нэг их наяд) ам.долларыг зарцуулахааар төсөвлөжээ.
[ http://www.environmentalfutures.org/Images/hett.pdf ]
Мухардалд орсон юманд энэ их мөнгийг хаях гэж байгаа энэ дэлхийн эрдэмтдэд дуулгая байз. Ийм их мөнгө үрэн таран хийж яахнав нээрээ. XIX зууны классик физикчид физик мухардалд орлоо гэж их бачуурцгаасан юм гэсэн. Харин Макс Планк, Альберт Эйнштэйн, Нильс Бор, Луй де Бролий, Вернер Хайзенбэрг, Эрвин Шрөдингер нарын агуу эрдэмтэд дараалан төрсөөр Квант онол гэдэг цоо шинэ онолыг гаргаж ирсэн нь өнөөгийн бидний амьдралд хэрэглэж буй электроник, компьютер, атом цөмийн эрчим хүч зэргийг хүний гарт оруулсан бөгөөд одоо бид улам цаашлан нано ертөнц рүү орж байна. Энэ бүх явцад хүн кинетик энерги, потенциал энерги, энергийн квантум, цөмийн энерги гэх мэт олон энергийг судалсан бөгөөд судлан шинжилж чадсан учраас ийм хөгжлийн түвшинд хүрсэн билээ. Гэтэл юу гэнэв? Энергийг судлан шинжилж чадахгүй байгаа гэнэ үү?
Сиэнергитекийг судалс­наар шинжлэх ухааны тайлж чадахгvй олон зvйлд хариу өгч болно хэмээн vздэг. Энэ шинжлэх ухаан 1970 оноос дөнгөж хvлээн зөвшөөрөгдсөн. Одоо эхлэл төдий байгаа. Энэ сиэнергитек гэдэг нь олон шинжлэх ухааны нийлбэр гэж буухаар л юм уу даа. ... Тэгээд судалгаа хийгээд явж байтал изотерик гэдэг нууц судлал руу орохоос аргагvй болсон. Изотерик буюу нууц судлал гэдэг нь хvн vvссэн цагаас бий болсон бидний өмнөх vеийн соёл иргэнш­лvvдийн бэлэн мэдлэг юм хэмээн vздэг. ... Vvнийг дэлхий даяараа ведийн сургаал хэмээн нэрлэж vе, vеийн изо­те­рик буюу идеалистууд тухайн судрыг сонирхож судалдаг байжээ. Энэ сургаал эртний санскрит хэл дээр байдаг. Тэр хэл нь нөгөө домогт атлантуудын хэл юм гэсэн таамаг ч бий.
Наношинжлэх ухаан 90-ээд оноос хүчээ авч, одоо ид буцалж байна гэхэд болно. Харин энэ 1970 онд хүлээн зөвшөөрөгдсөн “Сиэнергетик”-ийн ШУ чинь харин овоо удаан хөгжидөг эд юмуу даа. Эхлэл төдий, 40 шахам жил эхлэл төдий явдаг яачихсан ШУ гээч вэ? Аргагүй олон ШУ-ны нийлбэр холион бантан байх нь. Лаг лаг нэр томъёо их хэрэглэх юмаа. “Изотерик” гэж бас юу юм болоо гээд өнөөх wikipedia багшаасаа асуулаа. Маш цөөхөн хүн мэддэг, судалдаг зүйлийг esoteric гэдэг ажээ. Тэрнээс биш “нууц судлал” гэхэд арай л хэцүү юм. Энэтхэгийн Хинду шашны олон ном зохиол Санскрит хэлээр бичигдэн үлдсэн байдаг. Буддын шашны ч ном зохиолууд байх нь бий. Хаа байсан сөнөсөн тив гэгдэх Атлантида энд ямар хамаа байнаа? Энэтхэг хүнд үүнийг нь хэлбэл гомдож үхэх байхдаа. Энэтхэгээс бүхэл бүтэн Африк тивээр тусгаарлагдах Атлантийн далайн ёроолд живсэн гэх тивийн тухай домгийг Санскрит хэлтэй холбож байгаа “доктор”-ын ажлыг анх удаа харлаа, биширлээ. Харин “Ведийн сургааль” гэдэг ухагдахууныг ухаад ухаад юу ч олсонгүй, Оросоор “ведьма” гэж шуламыг хэлдэг аж. Арай үүнтэй холбоогүй байлгүй дээ.
-Тэр санскрит хэлээр бичсэн сур­гаал гэдэг чинь манайхны лам нарын хадгалаад байдаг бурхны судруудыг хэлээд байна уу. Бурхан гэдгийг та бvхэн юу гэж тайлбарладаг юм бэ?
-Бурхан гэдэг маань хvн юм. Хvнлэг сэрэхvйг агуулсан сэтгэлийг л бурхан гэдэг. Тэр хайр энэрэл, туслах сэтгэл, өөрийгөө хөгжvvлж байгаа, тvvнийгээ хvнд тvгээж байгаа энэ бvх сайхан чанарыг бурхан хэмээн vздэг. Тэгвэл тэр дээр юу байдаг вэ. Хvнд бие байхаас гадна хэний ч гарт баригдаж vзэгддэггvй сэтгэц гэж нэг юм байдаг...

Асууж байгаа, хариулж байгаа таар ч дээ. Манай лам нар Буддын шашны “шарын” урсгалыг Түвд номноос уншдаг гэдгийг аль аль нь мэддэггүй бололтой. Цоо шинэ шинжлэх ухаан маань зүгээр л шашны ямар нэгэн номлолыг хуулчихсан эд юм шив дээ. Гэхдээ бас “бөөмийн” бөөмлөг, долгиолог шинж чанарын тухай физикээс будаа идэхээ мартсангүй. Энэ бүхнээс “цоо шинэ” зүйл огт биш гэдэг нь батлагдлаа. Дээд ухамсарын тухай маш олон онол шашинд ч тэр, шинжлэх ухаанд ч тэр байгаа, байсаар ирсэн.
...Бид энэ орчлон­гийн орон зайн дөнгөж нэг хувийг, цаг хугацааны арван хувийг л мэдэрдэг. Бидний уураг тархины хөгжсөн хэмжээ л энэ юм даа. Бид уураг тархиныхаа долоогоос найман хувийг л ашиглаж байна. Будда бурхан гучин хувийг ашиглаж чадсан юм гэдэг. Оюун ухаа­ны­хаа долоогоос найман хувийг ашиг­лаад яаж орчлон ертөнцийг таньж мэдэх вэ дээ...
Орон зайн 1%, цаг хугацааны 10%, уураг тархины 7-8% гэж яасан итгэлтэй тоонууд вэ? 100% гэж тэгвэл ямар хэмжээ юм бол? Хязгааргүй орон зай, цаг хугацааг ингэж хувилж байгаад хэмжчихдэг агуу хүмүүсээ? За яахав уураг тархины хувьд хаа нэгтээ ийм тоонууд байж байдаг ч яг 7-8% гэдэг юу л бол. Нотолгоо хэрэгтэй. Харин Буддагийн тархийг хэн хэмжчихээ вэ? Нэгэнт хүн төрөлхтөн мэдэрч чаддаггүй гэж барим тавин яриад байгаа хэрнээ өөрөө бас нэг “бодьгал” хүн гэдгээ мартчихжээ дээ.
...Хvн гэдэг чинь хоёр биеэс бvтдэг. Нэг нь цогцсон бие, энэ нь таван биеэс бvтнэ. Махан, цусан, ясан, гэрлэн, сvнсэн бие зэрэг таван биеэс бvрдэнэ. Энэ бол дэлхийн бvтээл. Дэлхийн бусад амьтан ч мөн ийм биеэс бvтнэ. Бидэнд ялгаа байхгvй. Хvн ухам­сар, оюун ухаанаараа л эднээс ялгаг­да­на. Энэ ухамсар гэдэг зvйл нь далд ертөнцөөс илгээгддэг, цээжний гол аюулхайд байр­ла­даг эрхий хурууны толио шиг мөн чанар гэдэг зvйл юм. Тэр мөн чанар бидэнд сууснаар бид өрөв­дөх, хайрлах, сэтгэх, бодох гэх зэрэг боломжтой болдог...
Энд ядаж л Монгол хэлээ хэр эзэмшсэн нь харагдах юм. Хүн 2 биеээс бүтнэ, нэг нь таван биеэс ч гэх шиг. Тэгээд 6 бие юм уу, 7 бие юм уу. Нөгөө нь ямар бие үлдчих вэ? Ингэж юм тайлбарладаг “доктор” байж таарахгүй дээ. Уг нь хүн цогцсон бие, сүнсэн бие 2-оос бүтнэ, цогцсон бие мах, цус, яснаас бүтнэ, сүнсэн бие гэрэл, хоосон чанараас бүтнэ гэж ярьсан бол нөгөө “Нагаржунайн” онолтой давхцчих гээд сандраад байнаа даа? Хахаха, уураг тархинд болсон мэдрэмжээ аюулхай цээжиндээ байдаг гэж ярьдаг “доктор” байх юм. Нөгөө “их” “бага” тархинууд, төв мэдрэлийн систем бүгд аюулхайд багтдаг хэрэг үү? Уг нь хүний биеийн анатомид аюулхайд “нойр булчирхай” гэдэг нэрэндээ таараагүй булчирхай л байдаг гэж заасан санагдах юм. Хүний сэтгэл хөдлөхөөр төв мэдрэлийн систем “нойр булчирхай”-г удирдаж чадахгүй болсоноос ходоод гэдэсний элдэв хямрал үүсдэг гэж хаа нэгтэй уншсан санагдана. Миний сэтгэл хөдлөхөөр нуруугаар жоохон өвддөг. Хүний бөөрний дээр байрлах булчирхай “Адреналин” хэмээх бодис огцом ялгаруулсанаас болж тэгдэг юм гэж нэг маш сайн эмч хэлж өгсөн нь шал худлаа юм байна. Харин тэр эрхий хурууны толион чинээ товариш нуруунд минь очоод наалдчихаж. Тун сайн баталгаа байна шүү.
Ингээд цаашаа байдаг л нэг шашны урсгалын юм ярьсаар яваад хоёрдогч хүн төрөлхтөн гэдэг юм гараад ирэх юм. Заавал хоёрдогч байдаг нь яаж байгаа юм бол? Гуравдагч, тэгвэл бүр n-дэх төлөвийн хүн байвал яах гэж? 70-80 метр өндөр хүн ч гэх шиг ёстой ШУ-д байхгүй юмнууд мэддэг нээрээ л өөр ертөнцийн хасбуу тамгатай элч юмаа.
Бид бол IQ ухаантай хүмүүс гэнэ. Явж явж өөрийгөө хүн гэдгийг одоо л хүлээлээ. IQ (Intellegence quotient) гэдэг хүний оюун ухааны сэтгэн бодох чадварын шалгуурыг хүмүүс мэддэггүй гэж бодоогүй байлтай. За тэр CQ, DQ-ээ уг нь үгээр нь задлаад бичсэн бол wikipedia багшаасаа асуух байлаа. Даан ч товчоор нь хайгаад олсонгүй, хүлцэл өчие. Харин google дээр бол EQ (Emotional quotient), CQ(Cultural Quotient) гээд одоогийн бүх хүнд л байдаг чадамжуудыг дурдсан байна. Тэрнээс огт өөр ертөнцийн юм биш ажээ. Харин Индиго хүмүүсийг гоц мэдрэмжтэй хүмүүс гэж ярьдаг. Тэр тухай яриад байгаа юмуу даа.
Ингэж явсаар тэр “Супер нэгдлийн онол” гээчээ олигтой тайлбарласангүй. Харин “Нанотехнолог”-ийг дурдаад авч байна. Нанотехнологийн дараа өөр технологи хэрэггүй болно гэдэг чинь харин алмайруулж орхилоо. Би чинь тэгвэл хүний оюун ухааны туйлд ойртож яваа хүн байх нь. За больё. Ойд очиж “Горилла” болж амьдарсан минь дээр санагдчихлаа. Энэ “хүүрнэл”-ээс үнэндээ юу ч ойлгосонгүй. Харин та?

Labels:

9 Comments:

At 6:40 PM , Blogger munkhuu said...

Ter hunii zohioson zuil geh ni ch haashaa um. Uund uursah yu baih be, science chini eldeb taamag debshuulj baij tsaashaa ybdag gej boddogiin uudnees tanii ch tanii amidaagiin ch buruu gej helehgui l um baina.

 
At 9:50 PM , Blogger Otgoo said...

Чи яг зөв хэллээ, science бол таамаг дэвшүүлж хөгждөг гэж. Гэхдээ манай амьдаа үүнийгээ ШУ гэж хэлээгүй, харин ч ШУ бус маягийн юм хэлсэн. Уурсаад байсан хүн байхгүй ш дээ. Гол нь хүний толгой эргүүлсэн юмаар нэр хүнд олох гэж хийрхэх нь маш их хор уршигтай байдгийг мэдэх хүний хувьд хэлсэн юм. Чи энэ хүний хэлсэнд өгсөн миний тайлбарыг ойлгоогүй юм уу эсвэл тэр хүний хэлсэнийг их сайн ойлгосон бололтой юм. Миний бодлоор бол ийм зүйлийг үзэж чаддаггүй хүн. Харин энэ талаар гарсан маш ухаалаг ярилцлага энд ( http://www.sonin.mn/2008/06/27/4104/ ) байгаа уншихад гэмгүй шүү. ШУ-ны үндэстэй юм гэж ийм л байдаг юм.

 
At 2:33 PM , Blogger ursa said...

synergetics-n tuhai:
http://en.wikipedia.org/wiki/Synergetics
vediin surgaaliin tuhai:
http://en.wikipedia.org/wiki/Veda
busdaar l tanii shuumjleltei sanal niilj bna.

 
At 1:23 PM , Blogger Otgoo said...

Ursad: Холбогдох ликүүдийг тавьсанд маш их баярлалаа. Тухайн үед намайг хайхад ийм мэдээлэл Вики-д байгаагүй юм. Гэхдээ л Сиэнергетик гэж хоосон чанарыг судалдаг ШУ гээгүй байна тийм үү? Synergetics is an interdisciplinary science explaining the formation and self-organization of patterns and structures in open systems far from thermodynamic equilibrium. Энд термодинамик тэнцвэрээс ангид орших нээлттэй систем гэж ойлгомжтой хэлсэн байна. Энэ бол хоосон чанар гээч нь л лав биш.

Мөн тэр Ведийн сургааль чинь бас л яг хэлсэнээр эртний энэтхэгийн Хиндү шашны сургааль л байна шүү дээ. The Vedas (Sanskrit वेद, véda, "knowledge") are a large body of texts originating in Ancient India. They form the oldest layer of Sanskrit literature[1] and the oldest sacred texts of Hinduism.
Тэрнээс биш "Изотерик" энэ тэр гэсэн утгагүй юм л лав алга байна.

За ямар ч байсан надтай санал нэ байгаад чинь тун их талархлаа. Хүн бүхэн эрүүлээр сэтгэвэл Монгол улс хөгжинөө.

 
At 11:46 PM , Blogger altanbileg said...

Iim ovchtoi humuusiig toogood nyatsaah neg hetsuu, chimeegui suugaad bh neg hetsuu yum daa.
Massiin bolovsroliin tovshin l deeshlehgui bol iimerhuu yumnuud alga bolohgui bhaa

 
At 11:51 AM , Blogger У.Энхтүвшин said...

Оросын нэг нүдний эмчийн бичсэн цуврал таамаг дэвшүүлсэн номон дээр таны амьдаагын яриад байгаа шиг тэр Атлантидын үеийн хүн төрлөхтөн, 60-70 м өндөр хүмүүсийн тухай бичсэн байдаг шиг санаж байна. Бас тэр дээд ухамсарын тухай.
Таны бичсэнээр дээд ухамсарын талаар маш олон онол ШУ нд байгаа гэсэн байна. Тэр талаар мэдээлэл байвал хэлж өгөөч.
Хаха тэр цээжний хөндийд байрлах хумсын толион чинээ сэтгэл хөдлөлийн эрхтний талаархийг уншаад саваж унах шахлаашүү. Гоёо бичсэн байна.

 
At 12:18 PM , Blogger У.Энхтүвшин said...

Бас нэг юм асуухад та сүпэрнэгдлийн онолын талаар ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Сугар билүү (уучлаарай яг одоо нэрийг нь мартчилаа)эрдэмтэн энэ онолыг нээсэн гээд ярьж байсан. Харамсалтай нь ярианаас нь би юу ч ойлгоогүй. Миний өчүүхэн тархинд буухааргүй дээгүүр л юм яриад байх шиг байсан. Онолых нь гол агуулга нь яг юу юм болоо.

 
At 12:38 PM , Blogger Otgoo said...

Алтанбилэгт: Яг үнэн шүү. Массын боловсролын түвшин доогуур, амьдрал ядуу, сэтгэл санааны хямралтай байдлыг ашиглах гэсэн ийм ашиг хонжоо хайгчид хаа сайгүй элбэг байдаг. Тэр бүү хэл эдийн засаг нь хямарсан, ядуу нийгэмтэй улсуудад нисдэг таваг үзэгдэх нь олширдог гэсэн бодитой судалгаа байдаг юм байна лээ шүү хэхэ.

Энхтүвшинд: Тэр дээд ухамсарын талаар би судалдаггүй учир сайн мэдэхгүй юмаа. Мэдээллийн эх сурвалж таарвал нийтэлнээ.
Харин тэр Супер нэгдлийн онол гээчийг Эрдэнэ гэлүү дээ хүн нээсэн юм гэсэн. Бас л би мэдэхгүй сэдэв. Нээсэн хүмүүст шууд хандвал дээр байх.

 
At 9:53 PM , Blogger Enkh said...

er ni ooroo bol medehguigeech medegui yava yum ba. da

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home