Friday, February 22, 2008

Нийтийн тээвэр

Улаанбаатар хот маань нэг сая давсан хүнтэй том хот болжээ. Үнэхээр манай улс ядуудаа юмуу, эсвэл төр засаг маань үнэхээр ийм лойчихсон юм уу нэг л унхиагүй л амьдарцгааж байна даа бид. Утаа, элдэв химийн хорт бодис, хортой архи гээд л хар бараан нь их болжээ. Энэ их хар бараан дунд гудамж замын түгжрэл, автобус унааны хомсдол гээд яваандаа хот биш зүгээр л нэг бөөгнөрөл болохдогоо.
Энд тэнд явж байхад хаа газар нийтийн тээвэртээ маш их анхаарсан байх юм. Манайд хэдэн автобус, алдаг оног сажилах хэдэн тролейбусаар л нийтийн тээвэр гэгчээ залгуулж байх шив дээ. Австрийн Вена хотод хэсэг байхад тэндхийн U-bahn буюу манайхаар бол метро нь их таалагдсан. Нэг сая гаруйхан хүнтэй (одоогийн УБ шиг) хот гэхэд 1995 онд л метроны 7 шугамтай байсан одоо нэмэгдсэн байлгүй. Монголчууд бид Москвагийн метрог сайн мэднэ. Москвад метронд л орчихвол төөрөхгүй ээ гэж бүгд ярьдаг. Олон л шугамтай, кольцовая линия гэдэг шугамыг сайн санаж байна. Бүх шугамыг огтолж гардаг тойрог шугам болохоор түүгээр шугамаас шугамд дамжаад л туугаад байдагсан.
Сөүлийн метрог одоо бол нэвт шувт явж байнаа. 12 шугамтай хаа л бол хаа хүргэдэг хамгийн найдвартай унаа. Үнэ бол хамгийн хямд унаа. Бас хурдан.
Тэгээд Монголд маань метро тавих юм гэнэ гэсэн яриа сүүлийн үед дуулддаг боллоо. Хаанаас хаа хүртэл хэдэн км ухах юм болдоо. Бүү мэддээ. Харин манайх шиг дэд бүтэц муу хөгжсөн газар газар доогуур ухах гэж байснаас нэг сумаар хоёр туулай буудах нэг санаа байнга төрдөг юм. Тэр тухай би энд дурдах гэсэн юм. Даан ч би шийдвэр гаргах хүн биш, бас дээр нь тээврийн мэргэжилтэн биш болохоор бас сайн мэдэхгүй л дээ. Зүгээр л өөрийн санааг л дурдаж байгаа юм шүү.
Дэлхийн олон оронд Моно-Рэйл гэдэг ганц рейлс замтай галт тэргийг их хэрэглэдэг болжээ. Санаа нь бол бүүр 1940-50-иад онд хүмүүс гаргаж байж. Харин би Токиод бүр дотор нь зориуд сууж үзсэн их дажгүй эд байсан шүү. Харин ч хотыг дээрээс нь хараад орчинтой танилцахад нэн таатай эд байсан. Энд анх 1960-аад онд зурсан нэгэн зохион бүтээгчийн дээрээсээ дүүжлэгдэж явдаг монорэйлийн зураг байна.

Ийм дүүжлэгдэж явдаг монорэйл яг одоо Японы Шонан гэдэг хотод байдаг юм байна. http://funini.com/train/tokyo/shonan_mono/

Энэ бодвол зогсоол станц нь бололтой. Доогуур нь машин гарах замтай байна.

Тэгвэл манай УБ-т энхтайвны гудамжиндаа дээгүүр хурдны зам тавиад доор нь монорэйл төмөр зам тавьж яагаад болохгүй гэж? Газар доогуур метро тавилаа гэхэд бас дээгүүр хурдны зам тавих л байхдаа яваандаа. Ийм монорэйл бүхий хурдны замыг Офицерүүдийн ордноос 1-р хороолол хүртэл тавьчихвал ч түгжрэл байхгүй, дээр нь автобус тролейбус гэж зовохгүй л болно доо. Харин босоо чиглэлдээ автобусуудаа явуулаад байвал УБ шиг хөндлөн сунаж тогтсон хотын нийтийн тээвэр болоод л явчихмаар санагддаг юм. Патент шүү энэ хэхэ

Labels:

10 Comments:

At 11:57 AM , Blogger Barimalch said...

Guei yahav manaih metrotoi bolnoo hotiin strategiin tolovlogoo daraallaar n shiidej baigaa baih. Odoogoor gol n 200 garui say $aar olon ulsiin ongotsnii buudal baiguulah gej baigaa yum shig baina. Yur n darga angiig het muu heleh ch bas oroosgol baij magadgui ee.

10 jiliin daraa metro barigdana geed moroodood suuj baiy.

 
At 4:01 PM , Blogger Otgoo said...

Коммент үлдээсэн явдалд "Барималчид" талархлаа. Та их өөдрөг үзэлтэй хүн юм. Би харин энд тэр дараалал гээч юмыг л хүлээж тэсэлгүй, шуурхай сэтгэж ажиллах хэрэгтэй юм биш үү гэсэн бодлоо буулгасан билээ.10 жил бас ч гэж хурдан хугацаа л даа. Гэхдээ одооноос сэтгэж эхлэхгүй бол бид 10 жилийн дараа сэтгэж эхэлбэл магадгүй 20-30 жилийн дараа ч хөгжихгүй хэвээрээ байж мэдэх юм.

 
At 11:27 AM , Blogger Арсун said...

Heregtei medeelel baina, hewlel sonind tawiach. Erh medeltnuud sanaa awag.

 
At 5:24 PM , Blogger ОЮУНБОДОЛ said...

ene harin dajgui yum bn shu. dooguur metro hiij boloh ch gesen.. neg sumaar 2 tuulai buudaj boloh n zugeer yum..

bid end ingej yarihaas, iluu ter meddeg humuus n oligtoihon hiigeesei bilee..

 
At 7:09 PM , Blogger otgon said...

ta sonirholtoi yum bichsen bn shuu. harin ter metro tawih gj bga gsn yaria unen yum uu? neeh itgehgui l bgaa shd.
oird tani blog-oor orogui nileen heden bichleg bichsen bn shde ^^

 
At 10:12 PM , Blogger ZAYA said...

Хэ хэ энэ чинь харин сайхан санаа байна шүү.
Би анх Токиод оччихоод Чиба явах болоод нет-р явах замаа заалгатал моно рейл гэдэг юманд суугаад гурван буудал явах байв. Тэгээд замаа хэвлэж аваад гараад явтал урсдаг шатаар дээшээ хэдэн давхарт гарснаа санахгүй байна. Яасан өндөрт гардаг юм гэсэн шүү юм бодож байтал суух дэншиа маань хаалга нь онгорхой зогсож байхаар хожигдсонгүй гэж бодоод үсрээд орчихов. Удалгүй хөдлөөд явтал газраас хөндийрөөд явчихдгийн... Би урьд ийм юм сонсоогүй болохоор сандраад золтой л " өвлийн идшийг чинь өгнө" гэдэг шиг /нөгөө кинон дээр гардаг шиг/ юм болоогүй шүү.
Тэгээд хүмүүсийг анзаарч санаа тайвширсан шүү. Сүүлд нь уулзсан хүндээ ярьж бөөн инээдэм болсон хэхэхэ.

 
At 12:12 PM , Blogger JAMA said...

HI,TA CONVERTBAS,N FILE,G NANAD YWULNU

 
At 12:13 PM , Blogger JAMA said...

jagaa_170@yahoo.com

 
At 3:19 PM , Blogger Davka said...

shine um bicheerei.ok

 
At 3:21 PM , Blogger Davka said...

shineer elsew.goe umaaaa.!

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home