Wednesday, December 05, 2007

Амьнаас үнэтэй хэрэглээ

Өдрийн сонины 12 сарын 05ны дугаар уншлаа. Энэ жил 1533 удаа гал гарсанаас 58 хүн амь насаа алдлаа гэнэ. “Ихэнх­дээ гэр хороол­лын айлуу­дад гал гарч байна. Цахилгаан тоног тєхєєрєм­жєє буруу угсарч, ашигласнаас vvдэл­тэй.” гэжээ. Энэ бол туйлын үнэн шүү. Манайхан цахилгааны аюулгүй байдлыг мэргэжлийн хүмүүс ч анхаардаггүй хайнга ханддагаас амь насаа алдах нь их байх юм даа. Хайран амь нас. Алтжингийн өчнөөн тэрбум төгрөгийн хохирол хүртэл цахилгааны гэмтэлээс гарсан гэсэн. Саяхан үрэгдсэн төрөөд 5хан хонож байсан хүүхэд бүүр ч өрөвдөлтэй. Тэгээд гэнэт хүмүүст энэ талаар ойлгогдохоор зөвлөгөө бичвэл яасан юм гэж бодлоо л доо. Манай барилгын материалын наймаачид Хятадын Эрээнээс кабель утас зөөдөг. Хятадын бүх кабель муу гэж хэлэхгүй ч манай наймаачдын зөөсөний ихэнх нь муу байдаг юм билээ. Арга ч үгүй юм даа, хямдыг нь авчирж зарвал илүү ашиг олдогтой холбоотой байх. Нэг удаа би цахилгааны утас авахаар 100 айлд очиж нэг утаснаас 3.5 метр авая гэтэл заавал 3 юмуу 4 метрээр л ав гээд болдоггүй. Тэгээд 4 метрийг аваад энд ямар учир байна гэж бодлоо. Наймааны ухаан л юм байх гэж бодсон юм л даа. Тэгсэн биш боллоо. Очоод нөгөө хэрэглэх байснаараа 50 см-ийг нь тайртал голын зэс утас нь хариугүй муу нарийхан юм болчихлоо. Гэтэл Хятад үйлдвэр нь тэгш метр бүрт бүдүүсгээд, бусад үед нь нарийсгаад зэс утас хэмнэсэн кабель хийжээ. Манай наймаачин өөрөө мэддэг учир заавал тэгш метрээр тайраад, бүдүүн утастай гэж харуулаад зараад байдаг юмсанж. Энэ бол нэг ёсондоо хүний амь насанд аюул учруулж буй гэмт хэрэг юм. Ийм кабель ачааллаа даахгүй, бүрээс нь хайлж шатах бол энүүхэнд шүү дээ. Ингээд хамгийн түрүүнд хамгийн найдвартай, зэс голтой цахилгааны кабель сонгож хэрэглэж сурах хэрэгтэй байна. Мөн хэр их ачаалалд ямар хэмжээний зэс голтой утас хэрэглэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Мэдээж бүдүүн тусмаа сайн ч гэсэн хэт бүдүүн бол бас тохиромжгүй шүүдээ. Үнэ өртөг, өнгө үзэмж гээд. Утасны зэс голын диаметрийг:
гэж тооцоолох ба гүйдэл нь ампераар өгч диаметр нь мм-ээр гарна. Жишээ нь 9 Ампер гүйдэл гүйх кабель сонгоё гэвэл
гэж гарна. Өөрөөр хэлбэл та 2 мм диаметр зэс голтой кабель хэрэглэж болно. Харин 1.5мм бол тийм ч найдвартай биш болно гэсэн үг шүү. Үндсэндээ бол 1мм байсан ч бүх юм хэвийн мэт ажиллана л даа. Яваандаа халж гэмтэх болно. Гал түймэр эндээс л эхтэй гэж ойлго.


Одоо тэгвэл хэр их гүйдэл гүйх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг бидний хэлж заншсан чадал гэдгээр олдог. Жишээ болгон 2Киловатт буюу 2000Ватт чадалтай халаагуур тен байсан гэж бодое. Тэгвэл хэдэн ампер гүйпдлээр ажиллах вэ? Чадал нь : P=220V·I бөгөөд эндээс гүйдэл нь: I=P/220V=2000/220=9.09A гүйдэл гарна. За хардаа, ганцхан цахилгаан тен л 9А гүйдэл хэрэглэж байгаа биз? Тэгэхээр танай гэрийн бусад цахилгаан хэрэгсэлүүдийг тооцвол юу болох вэ? Энд зарим нэг цахилгаан хэрэгсэлийн чадлыг үзүүлэе. Гэрийнхээ нийт хэрэглэх чадлыг ойролцоогоор тооцож үзээрэй.
1. Телевизор 14 инч: 60Ватт, 21 инч: 90Ватт, 34 инч: 200Ватт
2. Плитканы том ширэм:2000Ватт, жижиг ширэм: 1500Ватт
3. Хөргөгч бага:100Ватт, дунд: 150Ватт, том: 200Ватт
4. Гэрлийн шил 40Ватт, 60Ватт, 100Ватт гэх мэт
5. Микрополгионы зуух 1000Ватт
6. Индүү 1000Ватт
7. Ус буцалгагч 1500Ватт гэх мэт байна. Тэгэхээр энэ их хэрэглэгч бүрт 2мм утас орно гэж эндүүрч бас болохгүй шүү. Нэг айлын хэрэглээ бүх цахилгаан хэрэглэлээ зэрэг залгахад 10Киловатт болсон гэж бодое. 2000Ваттаас 5 дахин их гэсэн үг. Тэгвэл 10мм буюу бүтэн см бүдүүн утас хэрэглэнэ гэж бодвол андуурал болно. Энэ чинь бараг хуруу шиг бүдүүн болох нь байна. Харин нөгөө томъёогоороо бодоё. Гүйдэл нь I=P/220V=10000/220=45.5A болно. Тэгвэл эндээс утасны зэс голын бүдүүн нь:


Энэ нь энэ айлын цахилгааны шонгоос авах кабель утсын зэс голын бүдүүний хэмжээ гэсэн үг шүүдээ. Тэгээд өрөө бүрээр нь ачааллыг зөв тооцоолоод утсаа сонговол та галын аюулд өртөхгүй найдвартай цахилгаан хангамжтай боллоо гэсэн үг. Гэхдээ сэтгэл ханах бас болоогүй ээ.


Мөн миний ажигласанаар Хятадын, тэр бүү хэл сүүлийн үеийн Оросод үйлдвэрлэсэн залгуур, розетканууд ч маш муу хийгддэг болсон байна лээ. Ялангуяа манайхан Хятадын универсаль, бүх төрлийн хавтгай, дугуй, гурвалжин дөрвөлжин хэлбэртэй залгууруудыг шууд залгаж болдог уртасгагч хаа сайгүй хэрэглэж байгаа харагддаг. Энэ бол та хажуудаа тэсэрч дэлбэрэх дарь тавиад унтаж байгаатай л ижил гэсэн үг. Өнөөдөр Хятадын, Японы гэх мэтчилэн төрөл бүрийн электрон, цахилгаан бараанууд манайд орж ирж байна. Бүгд өөр өөр төрлийн хачин хэлбээртэй залгууртай байдгаас нөгөөх универсаль залгуур луу хошуурцгаадаг. Энэ бол хамгийн нэгдүгээр буруу алхам юм.


Гэртээ маш найдвартай газардуулгатай Европийн “Schuko” стандартын розетка хэрэглэж занших хэрэгтэй юм. Уртасгагч гэсэн мөн энэ стандартынх байвал зүгээр. Солонгос улсын стандарт нь яг энэ залгуур байдаг. Азийн улс мөртөө яагаад Европийн стандарт хэрэглэдэг вэ гэхээр шугмын хүчдэл нь Европийнх шиг 220Вольт, бас 60-аад онд Германд очиж ажил хийж амьдралаа дээшлүүлэгчид тэндэхийн цахилгаан бараа маш ихээр авчирдаг байсных гэж нэг Солонгос хүн хэлсэн, үнэн ч байж магад. Эд нарын нэг сайн тал бол хүний сайныг нь хуулахдаа маш сайн улс. Манайхан бол мууг нь амархан хуулдаг гэмтэй.





Өмнөх тооцоогоор нэг цахилгаан тен 9А гүйдэл хэрэглэж байсан шүүдээ. Тэгвэл ийм “Schuko” стандартын нэг розетка болон залгуур 16А гүйдэл даадаг байна. Тэгтэл Хятадын муу залгуур, уртасгагчууд 5А-аас дээш гүйдэл даадаггүй. Ийм уртасгагчинд цахилгаан тен залгавал утас нь хангалттай бүдүүнч гэсэн залгуур тань хайлж эвдэрнэ. Ингэж хайлж харласан розетка залгууртай айл олон таардаг. Хурдан л солихгүй бол та хэдхэн төгрөг нарийлсанаар амь насаа алдах болно гэдгийг анхаарвал зохино.


Ингээд бүх розеткаа "Schuko" болгоод, шинээр авсан төхөөрөмжийн тань залгуур танай розетка, уртасгагчид таарахгүй бол зурагт үзүүлсэн задалж угсарч болдог залгуур сэрээг авч төхөөрөмжийнхөө буруу хазгай (ялангуяа Хятад хавтгай сэрээг!) залгуурыг хайр найргүй тайрч хаяад солих хэрэгтэй. Мөн хувиргагч залгуурыг маш бага чадал хэрэглэдэг төхөрөмжид л хэрэглэхээс, ачаалал үүсгэдэг төхөөрөмжид бүү хэрэглээрэй. Гал гарахгүй ч гэсэн муу контакт үүсгэж, манайхны ярьдагаар "масслаж" байгаад Телевизор, систем хөгжимийг өөрийг нь эвдэлдэг тун муу эд шүү. Таны орон гэр, амь нас үнэтэй юу? Энэ 500 төгрөгийн сэрээ үнэтэй санагдаж байна уу? Дараагийн удаа би газардуулгатай залгуурын ач холбогдолыг тайлбарлая.

Labels:

8 Comments:

At 4:32 AM , Blogger нэмлэТ said...

wow, yamar ch engiin hun oilgohoor mash saihan tailbarlan bichsen baina. tun boduushtai honduushtei asuudal yum, ih saihan niitlel boljee, olon hund unshuulah yumsan.

 
At 12:14 PM , Blogger Г.Ганбат said...

Энэ үнэхээр хэрэгтэй мэдээлэл байнаа.
Schuko -г монголд зардаг газар байгаа болов уу?
Манай хамаг розетка, уртасгагчууд халаад хэцүүдэж байна, яадаг шүү юм билээ.

 
At 12:35 PM , Blogger Otgoo said...

Ийм стандартын розетка залгуурууд 100 айлын дэлгүүрүүдээр байгаа. Оросод хийсэн сайн нь ч байдаг. Бас Туркынх нэлээд дажгүй юм билээ. Хамгийн чанартайг нэг залгуур сэрээ л гэхэд 1500-2000төгрөгийнх Баруун дөрвөн замын тэнд байдаг Солонгос цахилгаан гэсэн дэлгүүрт байдаг юм. Тэнд бол утас кабель нь ч гэсэн маш сайн. Гэм нь жоохон үнэтэй санагдаж магадгүй, гэхдээ амьнаас үнэтэй юм гэж юу байхав, тийм биздээ?

 
At 12:08 AM , Blogger Javkhlan said...

хэрэгтэй мэдээлэл байна шүү.

 
At 11:29 PM , Blogger Арсун said...

Ёстой хэрэгтэй мэдээлэл. Бүр тэгж хулхиддаг юм уу, кабелиа. Үүнийг зүгээр орхиж болохгүй шүү дээ. Жаахан ч гэсэн шударга баймаар, УМХГ юу хийж байна аа.

 
At 3:44 PM , Blogger ZAYA said...

муухай юм бэ? Наймаачид ч гэсэн дээ метрээр нь зарах гээд зүтгээд байгаа улс чинь болохгүйг нь мэдэж л байгаа ш дээ. УМХГ-н болохоор "Үл мэдэх" болж тоголоод...
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.

 
At 5:40 PM , Blogger O.Batkhuu said...

Bayarlalaa. Mongolchuud maani ingej neg negendee meddeg chaddag zuilee huvaaltsaj baival hechneen heregtei gee... Blog bichne gedeg bas tsag zav shaardsan ajil shuu. Amjilt husie. Oshoo olon zuil bicheed bgaarai

 
At 1:07 PM , Blogger Tserenpil said...

Хүнд тун хэрэгтэй, мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл байна. Баярлалаа. Цаашид улам олон сайхан нийтлэл бичээрэй.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home