Monday, December 03, 2007

Электроникийн үндэс


2004 онд МУИС-ийн Физик-Электроникийн сургуульд электроникийн үндэс хичээлийг орж байхдаа Монгол хэл дээр электроникийн ном хэрэгтэйг ойлгосон юм. Ингээд “The Art Of Electronics” номыг орчуулахаар барьж авсан боловч нэг л нуршуу урт болоод, бас зохиогчийн эрхийн асуудал гарч ирэх нь ойлгомжтой учир зөв шийдэл биш юм байна гэж бодлоо. Ингээд Австралийн нэгэн коллежийн www.allaboutcircuits.com сайтаас санаа авч, мөн 1987 онд Э. Дамдинсүрэн багшийн уншиж байсан лекцийг гол баримжаа болгон энэ номоо бичсэн билээ. Номыг бичихэд ангийн анд Г. Батдэмбэрэл маань тун их санаачлага гарган, үг үсгийн алдааг шүүж, мөн санаа оноогоо байнга тусгаж, зөвлөлгөө өгч байсан учир хамтран бүтээгчээр оруулсан юм. Харин номыг маань сургууль төгсөхөд дипломын удирдагч маань байсан С. Лодойсамба профессор хянан тохиолдуулж, редакторлосон билээ. Энэ дашрамд эдгээр хүмүүст талархсанаа илэрхийлэе.
Анхны хэвлэлт байсан, мөн хичээлд хэрэглэх яаралтай шаардлага байсан учир тун яаруу бичсэн зэргээс жоохон дутуу дулимаг болсон бол уншигч оюутнуудаасаа хүлцэл өчих хэрэгтэй байх гэж бодож байна. Ингээд энэ номоо Солонгосд өндөр чанартайгаар дахин хэвлүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод эхийг нь засварлаж байгаа билээ. 2 дахь хэвлэлт тун удахгүй уншигчидын гар дээр очино.
Номыг их дээд сургуульд электроникийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан боловч электроникийг хобби болгон сонирхдог залууст ч хэрэг болох болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ номыг уншиж үзсэн бөгөөд ямар нэгэн санаа оноо байвал энэхүү блогт коммент үлдээхийг хүсэж байна.

Labels:

5 Comments:

At 5:28 AM , Blogger нэмлэТ said...

hudaldaand garval yaj iij baigaad olj avhyg hicheene ee, uuruu mergejiliinh bish ch sonirhogchiin uudnees unshaad uzeye. horvoo delhii uujim surah medeh zuil toimgui. bayarlalaa, ajiliin undur amjilt husey!

 
At 6:17 PM , Blogger Damjaa said...

аан энэ номны зохиогч та байсан юм уу, оюутан байхад электроникийн үндэс дээр ганц гарын авлага маань байсан ном шүү дээ. Э.Дамдинсүрэн багш энэ хичээлийг ордог байсан.

 
At 10:48 PM , Blogger Otgoo said...

Хэн нэгэнд хэрэг болсон л бол энэ номыг бичсэний зорилго биелж байнаа гэсэн үг. Хоёр дугаар хэвлэл нь бага сага алдаа мадагыг засаж гаргасан юм.

 
At 10:48 PM , Blogger Otgoo said...

Хэн нэгэнд хэрэг болсон л бол энэ номыг бичсэний зорилго биелж байнаа гэсэн үг. Хоёр дугаар хэвлэл нь бага сага алдаа мадагыг засаж гаргасан юм.

 
At 11:48 PM , Blogger zulaa said...

haaguur zaragddag yum bol

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home