Monday, September 17, 2007

My Desktop


Зуны сар зургаа бишээ гэж үнэн үг шүү. Нэг мэдэхэд л амралт дуусаад сургуульдаа эргээд ирчихсэн ном дэвтэр дүүрэн цүнхэндээ түүртсэн ч нааш цааш яаран алхалах үй түмэн оюутны дунд ороод, мөн л завгүй, хичээл ном гэсэн амьдралд умбаад хагас сарыг өнгөрүүлчихлээ.
Нэг мэдсэн ширээн дээрх ном, цаас, элдэв үзэг харандаа, ам арчсан салфетка ч хэвтэх шиг замбараа нь олдохгүй юм болчихож. Гэхдээ миний нэг муу зуршил ийм замбараа муутай байх тусам юмаа хурдан олоод байх шиг санагдаад байдаг юм. Янзалчихаараа хамаг юмаа олохоо болиод мунгинаад явчихна. За ширээ ч яахав бас тоймтой юм. Харин компьютерийн маань десктоп бас л аймаар олон айкон, ноут, фолдер за ёстой аймаар болсон байхаар нь хэсэг сууж цэгцэллээ. Харин энэ Виста Ултимэйт үйлдлийн систем бас их дажгүй өнгө төрхтэй юм. Гүүглийн десктоп Гаджет (Google Desktop) суулгачихсан чинь яг одоо гадаа байгаа цаг агаар, календарь, наадаг шар цаас, хийх ажлын жагсаалт, тооны машин, толь бичиг, гүүглээс хайх хайлтын жижиг цонх гэх мэт өчнөөн зүйлсийг гарын дор, ойрхон байрлуулаад хэрэглэж болдог, ёстой сайн десктоп органайзер юмаа. (Зураг жоохон тааруу харагдаад байвал дээр нь дараад үзээрэй)
Энэ нэг сайхан алтан намрын зургийг харахаар хэн нэгэн нь "за хө нар жаргах нь байна шүү, хийх юм юусан билээ, амжуулахгүй бол болохгүй шүү" гэх шиг болоод ирдэг юм. Нэг ийм сайхан нугад "За оройн сэрүүнд..." гээд хадлан дээр байгаа ч юм шиг хэхэхэ.

Labels:

3 Comments:

At 10:04 AM , Blogger ZAYA said...

Таны блогын уншигчийн хувьд яасан юм болоо гэж бодож байлаа. Урт сайхан амардаг юм байна. Үүнийг чинь харин суулгаад авчихвал зүгээр юм байна. За тэгээд дараа дараагийнхаа бичлэгт амралтынхаа сониноос оруулна биздээ?

 
At 12:53 PM , Blogger Otgoo said...

Коммент үлдээсэнд баярлалаа. Амралтын тухай бичих юм маруухандаа. Яахав бодоё. Бичих юм олдохгүй бол өршөөгээрэй.

 
At 2:25 PM , Blogger admin said...

Үнэхээр гайхамшигтай өгүүллүүд байна. Амжилт хүсье. Тийм шүү, Солонгосууд хүний сайныг их хуулдаг хүмүүс юм, сайныг дагавал сарны гэрэл гэдэгдээ. Холыг харж, хоёрыг амжуулцгаая. Отгонбат, Солонгос улс

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home