Wednesday, June 27, 2007

Цаг хугацаа

Хүү маань 11-р ангиа төгслөө. Нэгдсэн шалгалт гээч юмаа овоо л өгсөн сурагтай. Би мэргэжилдээ дулдуйдаж, бас өвөөгийнх нь “Эцгийнхээ мэддэгийг мэддэг хүү бол сайн хүү биш зүгээр л хүү нь, мэддэггүйг нь мэддэг бол сайн хүү” гэж тэртээ 22 жилийн өмнө 10-р анги төгсөхөд минь хэлж байсан үгийг хэлж, хичээл ном, тоо физик, англи, хятад хэл гэх мэт зүтгүүлсээр 11-р ангийг нь төгсгөлөө. Төгсөхөд нь ч дэргэд нь байж чадсангүй өөрөө бас хүн төрөлхтөний хөгжилөөс хоцорохгүй санаатай энэ Хангүг газар сурсаар суух шив.
Эхнэр маань харин надтай ижил Физикийн мэргэжилтэй хүн болохоор урд хойно нь орж, хичээл номоо хий гэж эрхлүүлэх газар эрхлүүлж, загнах газар загнасаар өдий зэрэгтэй болгосон гол хүн нь юм л даа. Энэ жилийн тооны шалгалтын материал их хүнд байсан гэж хүн болгон ярих нь үнэхээр тийм юм болов уу, манай хүн ч тоон дээрээ 800 онооноос 654 оноо авсан нь жоохон чамлалттай ч физик, англи хэлээ 800 оноотой өгсөн байна. Овоо доо одоо ингээд биеэ даах, даль жигүүр нь тэнийж эхэллээ дээ. Муу аав минь намайг 10 төгсөөд МУИС-д сурахаар гэрээсээ явах үед “Миний хүү ингээд жигүүр нь ургасан шувуу болоод үүрнээсээ нислээ. Шувуу төрсөн үүрэндээ эргэж ирж өндөглөдөггүй юм шүү” гэж хэлэхэд нь аав маань хүүгээ гэрээсээ хөөж байгаа юм байхдаа, би төрсөн гэртээ эргэж ирэх эрхгүй гэж үү гэсэн бодол зурсхийж билээ. Аав бодлыг минь таасан мэт “Эцгийнхээ гэрт ирж, хонож өнжиж, аав ээжээ эргэж тойролгүй яахав. Эхнэр дагуулаад энд амьдарна гэж ирж болдоггүй юм шүү. Өөрийн гэсэн ажил мэргэжилтэй, орон гэртэй болоод биеэ дааж амьдрахын эхлэл ингээд оюутан болоод явж байгаа юм хүү минь” гэхэд нь л би өөрөө өөрөөсөө ичих шиг болсонсон. Он цаг харвасан сум шиг өнгөрнө гэдэг л энэ юм байна даа. Саяхан л өөрөө 10 төгсөж байсан санагдах юм. Гэтэл хүү маань сургуулиа төгсөж байдаг.

Labels:

9 Comments:

At 1:36 PM , Blogger A.Амарсайхан said...

Хугацаа гэдэг нээрээ харвасан сум юм аа.
Сая л зун эхлэх нээ гээд догдолж байсан, гэтэл намар болчихлоо. Сургууль төгсөж байсан маань бас л өчигдөр мэт санагдах юм.

 
At 1:41 PM , Blogger A.Амарсайхан said...

Миний сартгар хамартай зургийг блогтоо тавьсанд их баярлалаа.

Миний 2 хүү бас л удахгүй 11 төгслөө гээд давхих байх даа. Одоо гурав төгсчихөөд байгаа юм.

 
At 6:08 PM , Blogger Цовоо said...

Нэг л мэдэхэд би ч бас миний хүү 11 ээ төгслөө гээд л ярьж байх байхдаа. Гэхдээ би энэ жил өөрөө 11 ээ төгссөн л дөө. Саяхан л 1-р ангид орж байсансан...

 
At 9:51 AM , Blogger ZAYA said...

Нээрээ цаг хугацаа хурдан юмаа. Миний охин саяхан л нялх, би ажил хийж чадахгүй охиноо хардаг байлаа. Тэгсэн одоо 2-р анги болчихжээ. Мөдхөн танай хүү шиг төгсөнө гээд хөөрцөглөх байхдаа.

 
At 7:16 AM , Blogger Enkhe said...

800 onoo! Yamar surhii dugnelt ve:)

 
At 10:34 AM , Blogger Монголын шударга, эгэл ард түмэн said...

МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ИРГЭН НЬ БОЛЖ ТӨРСӨН ХҮН БҮХЭН ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЦАГ АЛДАЛГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АВИЛГАЧИДТАЙ ХАМТРАН ТЭМЦЭЦГЭЭЕ!! ХЭН НЬ ДИЙЛЭХЭЭ ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БЭ БЛОГИЙН АНДУУДАА. avilgachid.blogspot.com руу ЛИНКДЭЭРЭЙ.

 
At 10:49 AM , Blogger Монголын шударга, эгэл ард түмэн said...

МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ИРГЭН НЬ БОЛЖ ТӨРСӨН ХҮН БҮХЭН ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЦАГ АЛДАЛГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АВИЛГАЧИДТАЙ ХАМТРАН ТЭМЦЭЦГЭЭЕ!! ХЭН НЬ ДИЙЛЭХЭЭ ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БЭ БЛОГИЙН АНДУУДАА. avilgachid.blogspot.com руу ЛИНКДЭЭРЭЙ.

 
At 6:37 PM , Blogger Арсун said...

Нээрээ саяхан л би арав төгсөж байсан, одоо хvv арав төгсөх нээ.

 
At 12:42 PM , Blogger G84 said...

сайхан дурсамж байна шүү
баярлалаа

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home