Thursday, May 10, 2007

Хүнээс нуугдагч хүнлэг сэтгэлтэн

Хүн гэж сонин авиртай байх юм даа. Саяхан нэг блог гаргагч нөхөр Сонин.мн-ий нийтлэл бүрийн доор Хүнлэг сэтгэл гэсэн блог хаягаа тавиад байхаар нь орж үзтэл үнэхээр Монголын ядарсан хүүхдүүдэд туслая хэмээн дэмжүүштэй санаа гаргажээ. Тэр нь энэ хаягаар орсон хүмүүс Гүүгл зар сурталчилгаа руу хандсанаар түүний хувийн дансанд мөнгө орох юм байна. Тэгээд тэр мөнгөө Монголын хүүхдүүдэд бэлэг авч өгөе гэхээр нь (уг нь нэг эхээ эмчлүүлэх гэсэн ядарсан хүүд туслая гэж гарч ирсэн юм) өөрийн блогтоо линк хийж, дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэгээд өөрөө нуугдаад байх нь бусдад итгэл төрүүлэхгүй алхам юм биш үү, улам итгэлтэй болгохыг тулд ил гараач гэж зөвлөтөл и-мэйлээр дайрч доромжлоод, тэр блогтоо "сайн санаатнууд" гээд жагсаалтандаа оруулсан байсан миний нэрийг арилгачив. Хүн үнэхээр хүнд тус болоё гэсэн чин эрмэлзэлтэй байгаа бол өөрөө нуугдах шаардлагатай гэж үү ? Үгүй л байлтай. Гэхдээ яахав, нэг линк дээр дарснаар хэнээс ч юм хорогдохгүй. Харин үүний цаана хэн нуугдана вэ? Хэн нэгэн ашиг хонжоо хайгч биш байгаа гэсэн хардлага хэнд ч төрөхгүй гэж үү?

Labels:

2 Comments:

At 6:40 PM , Blogger Арсун said...

Но-той эд байна.

 
At 6:15 AM , Blogger Ganaa said...

sanal neg bn

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home