Wednesday, October 11, 2006

Уур амьсгал

Уур амьсгал гэхээр хэнд ч гэсэн дулаан сайхан, эсвэл хүйтэн хатуу улирал бодогдох байх. Манай Монголд одоо сэрүү ороод эхэлсэн байна. Цаг агаарын мэдээгээр шөнөдөө -3-6 хэм, өдөртөө +5-+8 хэм гэж байна. Энд +25 орчим хэвээрээ л, уулархаг газар учир өгсөж уруудан лаборатори гэр хоёрын хооронд алхахад цамцаа нэвт хөлөрч байна.
Монголын маань уур амьсгал хичнээн эрс тэрс ч гэлээ өвөг дээдэс минь хэдэн зуун жил ажрахгүй амьдарч ирсэн билээ. Өнөөдөр бид юуны түрүүнд уур амьсгалаа эрс тэрс гээд зүхээд байх болжээ. Гэвч эргэцүүлэн бодохуйд бидний Монголчуудын сэтгэл дэх уур амьсгал айхтар өөрчлөгджээ. Мэдээгээр юм л бол гэмт хэрэг, аллага, дээрэм уншигдах юм. Энэ уур амьсгал л биднийг ингэтэл нь дааруулж чичрүүлж байх болж дээ.
Өвөг дээдэс минь сэтгэл нь дулаан байсан учир энэ эрс тэрс байгалийн араншинг дажгүй давдаг байж. Харин өнөөдөр...

Labels:

Thursday, October 05, 2006

“Чингис” хааны нэр

Mongolnews.mn сайтэд “Чингис” хааны нэрийг хэрэглэх тухай хууль гаргахаар хэлэлцэж байгаа тухай бичжээ. Хөргийг нь Ерөнхийлөгч батлана, лицензийг ЗГ олгоно ч гэх шиг. Ийм утгагvй юм ярьж суудаг өрөвдмөөр толгойтой УИХ-тай улс юмаадаа манай улс. Уг нь энэ асуудлыг цэгцлэх нь манай улсын нэр хvндэд хэрэгтэй нь vнэн л дээ. Юм л бол “Чингис” болчихсон. Ерөнхийлөгч нь “Чингис” хаан нэртэй болох нь холгvй хөөрцөглөсөн. Гадаадаас эх нутагтаа газардахад хамгийн тvрvvн гадныхнаас ичихэд хvргэдэг зvйл бол онгоцны буудал. Ичмээр vйл ажиллагаатай байж бас хааныхаа нэрийг өгчихсөн. Ер нь гадныханд муу муухай болгоноо “Чингис” гэж нэр өгдөг юм байна гэж ойлгогдохоор шахуу болж байгаа л даа.
Гэхдээ аливаа асуудлыг зах зээлийн нийгэмд мөнгөөр шийддэг гэдгийг энэ УИХ-ын гишvvд авилгалаар шийддэг гээд ойлгочихжээ. Улс орон тогтнох нэгэн гол тулгуур бол татвар байдаг. Тэр хvн болгон хошуураад байгаа “Чингис” нэрийг хэрэглэх явдлыг “Онцгой” гэдэг татвараараа л шийдчих юм биш vv? Vнэхээр АПУ, СББ архиараа ашиг олж байгаа бол дахиад эзэн хааны нэрийг хэрэглэсэндээ татвар төлөхөд юу нь болохгvй гэж? Тэр онгоцны буудал ийм нэртэй л бол ашигтай ажиллааад байгаа бол татвараа төлөг л дээ. Бууз, хуушуур ер нь онцгой татвараа төлж чадах л юм бол “00”-ийн цаас байсан ч яахав дээ. Хэн ч их татвар төлөөд ашиггvй бизнес эрхлэхийг бодохгvй нь ойлгомжтой. Гаднаас импортлохгvй гэнэ бас. Одоо тэгээд бусад Монгол угсаатнуудаа энэ брэндийг хэрэглэх эрхгvй гэж байгаа юм биздээ? Нэртэйгээр нь Монгол улсын иргэд хилийн чанадад “Чингис” нэртэй зvйл хэрэглэж болохгvй гэж хуульчлаач гэж зөвлөмөөр байна даа.

Labels: